“Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобус хөдөлгөөнд оролцож байхдаа шатав

“Тэнүүн-Огоо” компанийн 47 номерийн автобус өнөөдөр өглөө хөдөлгөөнд оролцож байхдаа шатжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн авто үйлчилгээний “Драгон” төвийн урд зам дээр 09.00 цагийн үед “Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобусны ар, моторын хэсэг шатжээ.

Онцгой байдлын Ерөнхий газрын гал унтраах 26 дугаар анги шуурхай ажиллаж галыг унтраагаад байна.

Одоогоор галын шалтгааныг тодруулаагүй байгаа бөгөөд зорчигчид гэмтэж бэртээгүй аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)