Нийслэлийн 6 дүүрэгт ман, 3 дүүрэгт ан ялалт байгууллаа

 

        Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-нд болсон ч нийслэлийн иргэдийн 48 хувь  санал хураалтад оролцож, нийслэлийн 152 хорооноос 73 хороо ирцэндээ хүрсэн. Тиймээс сонгуулийн тухай хуулийн дагуу 10 дугаар сарын 23-ны ням гарагт ирц хүрээгүй 79 хороонд нэмэлт санал хураалт явууллаа. Энэ удаад нийт дүнгээр иргэдийн 54 хувь нь саналаа өгч, сонгууль хүчин төгөлдөр боллоо.

 

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Нийслэлийн 9 дүүргийн Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт МАН, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулжээ гэж Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)