Нобелийн хороо Боб Диланыг бүдүүлэг гэв

 

        Нобелийн хорооноос Боб Диланыг бардам бөгөөд бүдүүлэг зан гаргалаа хэмээн шүүмжилсэн талаар Их Британийн “Guardian” сонинд бичжээ. Эх сурвалжид бичсэнээр Америкийн алдарт дуучин Боб Дилан 2016 оны Нобелийн утга зохиолын шагналын эзнээр тодорсон ч Шведийн Эзэн хааны академи болон Нобелийн хорооны дуудлагад хариу өгөөгүй байна. Мөн Боб Дилан Нобелийн албан ёсны сайтнаас Нобелийн хорооны мэдэгдлийг устгах хүсэлт тавьжээ. Улмаар мэдэгдлийг өнгөрсөн баасан гаригт устгасан байна. Иймд Боб Диланыг Нобелийн шагналаас татгалзаж байгаа бололтой хэмээн “Guardian” сонинд онцолсон байна. Шведийн эх сурвалжуудын мэдээлснээр Нобелийн хороо Боб Дилантай холбогдох гэж оролдсон ч бүтээгүй ба дуучин одоогоор Нобелийн шагналынхаа талаар нэг ч мэдэгдэл хийгээгүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)