Захиалсан жолооны үнэмлэхээ хаягаараа хүргүүлэн аваарай

 

        Цагдаагийн байгууллагаас жолооны үнэмлэхээ солиулах, нөхөн авахаар захиалга өгсөн иргэдэд тухайн хүний ажиллаж, амьдарч буй газарт нь хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ үйлчилгээг ТҮЦ машин, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, ezasag.mn сайтаар дамжуулан авч болох аж.

 

Жолооны үнэмлэхийг хүндрэл бэрхшээлгүй, хурдан шуурхай олгохоор Дүнжингарав үйлчилгээний төвд байрлах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан цагдаагийн байгууллагаас жолооны үнэмлэх солих, нөхөн авах, лавлагаа гаргах, цахим шалгалт авах үйлчилгээг амралтын өдрүүдэд ч үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 6143 иргэн энэ төрлийн үйлчилгээ үзүүлжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)