Хүүхдийн найрал дууны наадмын шагналтнуудын тоглолт

 

Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор  жил бүр  уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар Төрийн  шагналт Ардын  жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит  “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн  уралдаант наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний  өдөр Монголын Хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа.

 

Тус шалгаруулалтад 18 сургуулийн 1600 гаруй сурагч, 54 багш оролцсоноос  дараах сургуулиуд шалгарлаа.

 

  • Тэргүүн байранд     Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан 3-р сургууль
  • Дэд байранд           Баянгол дүүргийн 28-р сургууль
  • Гутгаар байранд     Баянгол дүүргийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
  • Тусгай байранд       Чингэлтэй дүүргийн 50-р сургууль, 39-р сургуулиуд  тус тус шалгарч,

 

Шилдэг удирдаач багшаар Баянгол дүүргийн 28-р сургуулийн багш С.Урантуяа,
Шилдэг найруулагч багшаар Шинэ монгол сургуулийн багш Б.Амарбаяр тодорлоо.
 

Найрал дууны  наадмын  шагналтнуудын нэгдсэн гала тоглолт  2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 14:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Мөн энэ жилийн наадмын тэргүүн байрны шагналт хамтлаг Нийслэлийн 377 жилийн ойн хүндэтгэлийн концертод  урилгаар оролцох юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)