Дахин санал хураалт дуустал шилжилт хөдөлгөөн хийхгүй

 

        Сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох нэмэлт санал хураалт өчигдөр боллоо. Энэ сарын 19-нд болсон орон нутгийн сонгуулиар 135 тойрог, 293 хэсгийн хорооны сонгогчийн ирц 50 хувьд хүрээгүй тул нэмэлт санал хураалтыг явуулсан. Тодруулбал, арван аймгийн 57 тойрог, 80 хэсэг, нийслэлийн долоон дүүргийн 213 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явуулж, өмнөх санал хураалтад саналаа өгөөгүй иргэд оролцсон юм. Харин Сонгуулийн тухай хуульд зааснаар дахин санал хураалтыг нэр дэвшигчдийн санал тэнцсэн хэсгүүдэд явуулна. Тухайлбал, 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн тул 19 аймгийн 58 хэсэгт дахин санал хураалт явуулах бол нийслэлд дахин санал хураалт болохгүй юм. Дахин санал хураалтыг энэ сарын 29-ний бямба гаригт зохион байгуулна. Дахин санал хураалтад тухайн хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй нийт иргэд саналаа өгөх юм. Cонгуулийн тухай хуульд зааснаар иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг. Тэгвэл дахин санал хураалт явуулахтай холбогдуулан энэ сарын 30-н хүртэл шилжилт хөдөлгөөн хийхгүй аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)