Бүх сурагч арваннэгдүгээр сарын 3-наас амарна

 

        БСШУС-ын сайдын тушаалаар ЕБС-ийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацааг баталжээ. Тодруулбал, нийслэл болон орон нутгийн бүх ангийн сурагчдын I улирлын амралт долоо хоног байх бөгөөд арваннэгдүгээр сарын 3-наас эхэлж, 9-нд дуусна. Сурагчдын амралтын хугацааг батлахдаа хэд хэдэн зохицуулалт хийсэн байна. Тухайлбал, орон нутгийн ЕБС-ийн сурагчдыг мал төлөлтийн үеэр амрааж байх зохицуулалтыг хийж, тухайн орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд сурагчдын III улирлын амралтыг долоо хоногийн өмнө эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох аймгийн Засаг даргад олгожээ. Нэг айлын гурав ба түүнээс дээш хүүхэд бага, дунд, ахлах ангид зэрэг суралцдаг тохиолдолд эцэг, эх хүүхдээ улирлын амралтаар авч, хүргэхэд олон удаа наашаа цаашаа явдаг хүндрэлийг арилгасан гэнэ. Түүнчлэн аймаг, сум, тосгон, багийн ЕБС-ийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн долоо хоног амарч байх зохицуулалт хийжээ. Ингэснээр Монголын уламжлалт Цагаан сар хэзээ болохоос хамааран хичээлийн жилийн бүтцэд жил бүр өөрчлөлт оруулах шаардлагагүй болсон байна. Харин нийслэл болон орон нутгийн ЕБСийн сурагчдын II улирлын амралтын хугацаа ахлах болон бага ангиараа ялгаатай байх юм. Сурагчдын амралтын хуваарийг танилцуулж байна.

 

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН АМРАЛТ:

 

II УЛИРАЛ:
I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал гурван долоо хоног
VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-наас 18-ныг дуустал хоёр долоо хоног тус тус амарна.

 

III УЛИРАЛ: Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног тус тус амарна.

 

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН АМРАЛТ

 

II УЛИРАЛ:

 

I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног
VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-наас 11-нийг дуустал долоо хоног тус тус амарна.

 

III УЛИРАЛ:

 

Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног амарна.

 

Ингэхдээ бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг долоо хоногийн өмнө эхлүүлж болох юм.
Харин нийслэл болон орон нутгийн ЕБС-ийн сурагчдын зуны амралтын эхлэх хугацаа адил юм.

 

I-II ангийн сурагчид V сарын 25-наас
III-V ангийн сурагчид зургаадугаар сарын 1-нээс
VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 7-ноос эхэлж амарна.

 

С.Аз
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • t (59.153.115.114)

    2016-10-26

    bitgii balairad bai buh gedeg ug chini uuruu olon too uchraas buh suragch geh ni zuv za yu buh suragchid bish buh suragch ok

  • (122.201.31.166)

    2016-10-25

    Buh suragchid bailgui dee..olon too gej medeh uu, mal aa?