Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын санаачилгаар эмч нар үнэгүй үзлэг хийлээ

 

УИХ-ын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын санаачилгаар нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг, оношилгоо хийж ажиллалаа. Тодруулбал, “УБ СОНГДО”, БНСУ-ын “Ewha” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч нар Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ сарын 17-20-ны өдрүүдэд ажиллаж, иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулж, эмчилгээ шаардлагатай өвчтнүүдэд үнэгүй эм олгож, зөвлөгөө өгч ажилласан байна.

 

 

Үзлэг, оношилгоонд нийт 575 хүнийг хамруулсанаас ЭХО-гийн шинжилгээнд 123 иргэн үзүүлжээ. Мөн элэгний хавдарын шинэ тохиолдол нэг, зүрхний ЭХОКГ-ын шинжилгээнднайман иргэн үзүүлж, зүрхний төрөлхийн гажигийн 2 тохиолдлыг тус тус илрүүлэн бүртгэсэн байна.

 

Түүнчлэн үзлэг, оношилгоо хийхээс гадна эмч нарын дунд зүрх судас, зүрхний ЭХО, мэдрэл, хүүхдийн мэргэжлийн чиглэлээр мэдлэг дээшлүүлэх сургалтыг ч гэсэн зохион байгуулжээ. Үүнд хүүхдийн зүрхний мэс заслын эмч нар үзлэг хийж, эмч нарын болон ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж эмч нартай туршлага солилцож ажилласан байна.

 

 

Мөн зорилтот бүлгийн хүүхдүүдтэй уулзаж амьжиргааны түвшин доогуур 50 өрхийн хүүхдүүдэд сайхан сэтгэлийн бэлэг болгон зургийн дэвтэр, будгийн харандааг гардуулсан бөгөөд УБ СОНГДО эмнэлгкийн гүйцэтгэх захирал н.Наргентара “Асралт Үйлс”, “Ягаан цээнэ” өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм.

 

 

Уг үйл ажиллагааны нээлтэд Аймгийн Засаг даргын Тамгын газрын НХХ-ийн мэргэжилтэн Ч.Баяржаргал, ЭМГ-ын дарга Ч.Оюунаа, БОЭТөвийн захирал Д.Должин,УИХ-ын гишүүний бие төлөөлөгч Э.Ундармаа болон холбогдох эмч мэргэжилтнүүд оролцлоо. Тус үнэ төлбөргүй үзлэг, оношилгооны ажилд БОЭТөвийн удирдлага,эмч нар,ЭМГ-ын удирдлагууд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж ажилласан юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)