Далайн дээрэмчдийн барьцаанд байсан иргэдийг суллалаа

 

        Сомалийн далайн дээрэмчдэд одоогоос бараг таван жилийн өмнө барьцаалагдсан 26 хүнийг сулласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дээрэмчид 2012 оны гуравдугаар сард Сейшелийн арлуудын өмнөд хэсэгт явж байсан “FV Naham 3” хөлөг онгоцыг булаан эзэлж, энгийн иргэдийг барьцаалсан байна. Онгоцыг живүүлэх хүртэл хөлгийн багийн гишүүдийг Сомалийн эрэгт байлгаж байсан бөгөөд дараа нь барьцаанд орсон 26 хүнийг бөглүү ширэнгэн ойд хорьсон аж. Барьцаанаас сулласан 26 хүн нь Камбож, Хятад, Тайвань, Индонез, Филиппин болон Вьетнамын иргэн байжээ. Хөлгийн багийн 29 гишүүний нэг нь далайн дээрэмчид халдах үеэр амиа алдсан бол хоёр нь барьцаалагдсаны дараа өвчний улмаас нас баржээ. Түүнчлэн Сомалийн эрэгт далайн дээрэмчид хөлөг онгоцууд руу халдах явдал сүүлийн жилүүдэд эрс цөөрсөн байна.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)