Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх сургалт болно

 

        Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Мэри Дэвис болон холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Мэри Дэвис 2013 оноос хойш аймаг, нийслэл, дүүрэг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны ажилтнуудад зориулан явуулдаг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” сургалтын талаар Засаг даргын орлогч Ж.Батбаясгаланд танилцууллаа. Тэрбээр “Бид өөрсдийн орны туршдагаасаа хуваалцаж Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байх болно. Мөн цаашид шинээр сонгогдон ажиллаж байгаа НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч нарт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” сургалтаа үргэлжлүүлэх сонирхолтой байна” гэдгээ хэллээ.  Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гурван үндсэн үүрэгтэй. Бодлого тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг байгууллагын хувьд та бүхний туршлагаас хуваалцах болсонд баяртай байна гэлээ. Мөн шинээр сонгогдон ажиллаж байгаа Иргэдийн төлөөлөгчид болон Хурлын хийж хэрэгжүүлж байгаа ажил, эрх үүргийн талаар танилцуулав гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)