УИХ-ын Тамгын газраас ахмад настан Г.Цэдэндагвад хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн өнөөдөр /2016.10.25/ 70 насны ой тохиож байгаа УИХ-ын гишүүн асан Г.Цэдэндагвыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

 

 

Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлэхдээ, УИХ-ын Тамгын газар олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан ахмадуудаа насных нь тэгш ойд хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулздаг уламжлалтай. 70 насны ой нь тохиож буй танд УИХ-ын Тамгын газрын хамт олныхоо нэрийн өмнөөс эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе гэж байлаа.

 

 

Ахмад настан Г.Цэдэндагва нь 1992-1996 оны анхны парламентын гишүүн, Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, Намын дээд сургуульд /хуучнаар/ арав гаруй жил багшилж, эдийн засгийн чиглэлээр 17 ном, бүтээл туурвисан нэгэн юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)