Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгууль МАН илүүрхэв

 

        Ээлжит сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульд Монголын улстөрийн ууган хүчин Монгол Ардын Нам 7250 гаруй гишүүнээсээ илгээснээс дийлэнх нь ялалт байгуулжээ. Ялангуяа орон нутгийн иргэд Монгол Ардын Намд ихээхэн итгэл үзүүлсэн нь сонгуулийн дүнгээс харагдана. Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон гэсэн 19 аймагт Монгол Ардын Нам дийлэнх олонхи болсон байна. Харин нийслэл Улаанбаатар хотын есөн дүүргийн зургаад нь буюу Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур, Багахангай гэсэн дүүрэгт Монгол Ардын Нам олонхи болжээ.

 

Энэ удаагийн УИХ-ын болон орон нутгийн сонгуульд Монгол Ардын Намыг хавтгайд нь ялууллаа. Ард түмэн тэдэнд итгэж Монгол Улсын эдийн засгийг хүнд нөхцөл байдлаас гаргаж чадна гэж үзэж байгаагаа ээлжит сонгуулиудаар батлан харуулж байна. Зарим аймагт ууган хүчин 100 хувь ялалт байгуулсан бол хэд хэдэн аймагт илт давуу ялалт байгуулсан дүр зураг харагдаж буй. Харин нийслэлийн Баянгол дүүрэгт АН олонхи болсон ч зургадугаар тойрогт нэр дэвшигч Ганбаатарын Бат-Эрдэнэ нийслэлд хамгийн олон саналын зөрүүтэй буюу 900 хүний саналаар ялжээ. Улмаар нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Жамсрангийн Баатар, гуравдугаар тойрогт нэр дэвшигч Винтовын Алтансүх мөн хол зөрүүтэй ялалт байгуулсан байна.

 

Б.Өнөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)