Дэлгүүрийн бараа шатаасан Монгол оюутанд эрүүгийн хэрэг үүсэгжээ

 

Өмнөд Солонгосд энэ сарын 18-нд бусдын захиалгаар дэлгүүрийн бараа шатаасан хэрэг гарсан билээ.  

 

Тэгвэл Сөүл хотын цагдаагийн газраас уг хэргийг Монгол улсын иргэн, дээд сургуулийн оюутан, 25-н настай эмэгтэй А үйлдсэнг илрүүлж, түүнд бусдын эд хөрөнгийг санаатайгаар шатааж, 30-н сая вон буюу 57-н сая төгрөгний хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

 

    Сэжигтэн А нь хэлэхдээ "Хэрэг гардаг өдөр орчуулга хийхээр Солонгос иргэн Ким-тэй уулзсан. Түүнтэй хамт хоолонд орж байхад намайг архидан согтууруулах ундаагаар шахаж согтоосон ба улмаар миний хийж байгаа үйлдлээ мэдэхгүй байгаа байдлыг ашиглаж, надад асаагуур өгч лангуун дээр байгаа хувцаснуудад асаагуураар гал тавиулсан. Мөн энэ үедээ надад 500-н мянган вон өгнө гэж хэлсэн" гэж мэдүүлжээ.

 

    Солонгос иргэн, эрэгтэй Ким өмнө нь дөрвөн удаа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд тэрээр Монгол эмэгтэйд гал тавих хүсэлт тавиагүй гэж мэдүүлж байгаа юм байна.    Сөүл хотын цагдаагийн газар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)