Баянзүрх дүүрэгт АН биш МАН ялжээ

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа МАН болон АН-ын гишүүдэд түр үнэмлэхийг нь гардууллаа.  Дүүргийн 41 тойрогт МАН 19, АН 16-д ялалт байгуулаад байгаа.

 

 

Үлдсэн зургаан тойрог маргаантай байгаа юм.

 

 Маргаантай гэхийн учир нь АН-аас нэр дэвшигчид Сонгуулийн тухай хуулийн  70.5.10-д заасан “Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан …. мөнгө,… бусад эд бараа төлбөргүй тараах… -ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл үүсээд байгаа гэнэ.

 

Мөн хуулийн  159.3.Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан  үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно гэсэн заалтыг үндэслэл болгож  Сонгуулийн хороо АН-аас нэр дэвшигчдийн талаар дээрх шийдвэрийг гаргахад хүргээд   байгаа гэнэ.

 

Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

 

Б.Саран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • МАН мөнгө тараасан ш дээ (49.0.130.28)

    2016-11-08

    АН мөнгө тараагаал МАН тэрийг хараад л байж байсан гэдэг үлгэрт жаахан хүүхэд ч итгэхгүй л дээ

  • Зочин (202.179.27.9)

    2016-10-27

    УУл нь АН 20000 мянгаар овоол бороо оруулсандаа одоо яанаа хайран мөнгө дэмий тарааж

  • Зочин(139.5.218.229) (103.9.88.162)

    2016-10-27

    МАН тахимаа өгч сураачээ

  • (139.5.218.229)

    2016-10-26

    AN-ч ногоо л хогийн луйвраа хийх гэж оролдоо биз дээ мороороо явсан бол илуу санал авах байсан байх

  • (103.26.195.107)

    2016-10-26

    яасан сайн хэрэг вэ? ан- ялах үндэслэл бхгүй.