Цас ормогц явган хүний замыг цэвэрлэн халтиргаа гулгаанаас сэргийлнэ

 

Хотын Ерөнхий менежерийн тушаалаар Улаанбаатар хотын зам талбайн цас, мөсний цэвэрлэгээг сайжруулах, хог хаягдлын ачилт, цуглуулалт тээвэрлэлтийн менежментийг   боловсронгуй болгох дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа.

 

Ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Хот тохижилтын газар, дүүргүүдийн Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Монголын сууц өмчлөгчдийн холбоо, хог хаягдал тээвэрлэгч байгууллагууд, хөндлөнгийн хяналтын төрийн бус байгууллагуудын төлөөлөл орсон.

 

Уулзалтын үеэр Хотын Ерөнхий менежер “Нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээг сайжруулна. Цас ормогц тохижилт үйлчилгээний байгууллагууд  явган хүний замын цасыг нягтаршиж халтиргаа гулгааг үүсэхээс нь өмнө өглөө эрт цэвэрлэх хэрэгтэй. Аж ахуйн нэгж байгууллагууд, Сууц өмчлөгчдийн холбоод орчныхоо 50 м газрыг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгааг арилгаж хэвших ёстой. Хальтиргаа гулгаа үүсгэж иргэний эрүүл мэндийг хохироосон аж ахуйн нэгжид холбогдох мэргэжлийн байгууллага хариуцлага тооцдог болно.

 

Тиймээс нийслэлийн хот тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг байгууллагуудыг оролцуулсан нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулна. Зөвлөгөөнөөр хот тохижилтын чиглэлээр баримтлах бодлогыг тодорхойлж нэгдсэн нэг чиг үүрэг, зохион байгуулалттай ажиллана”  гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)