Ж.Ариунаа: Архи, тамхины хэт их хэрэглээ харвах гол шалтгаан болж байна

        Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаатай ярилцлаа.

-“Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг манай улс хэзээнээс тэмдэглэж ирсэн бэ. Уг өвчнөөр одоогоор хэчнээн хүн эмнэлэгт хандаад байгаа бол?

-“Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” энэ сарын 29-нд тохионо. Дэлхий нийтэд жилд 17 сая, манай улсад 4000-5000 хүн тархины харвалт өгдөг гэсэн судалгаа бий. Мөн ДЭМБ-аас гаргасан судалгаагаар зургаан секунд тутамд нэг хүн харвалтад өртдөг бөгөөд нас баралтын үзүүлэлтээр хоёрдугаар байр эзэлж байгаа юм. Тиймээс 2006 онд байгуулсан “Дэлхийн тархины цус харвалтын байгууллага”-аас уг өвчинтэй тэмцэх олон улсын өдрийг зарласан. 2009 онд Монгол Улсад Харвалт судлалын нийгэмлэг байгуулсан цагаас “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж ирсэн. Энэ жил “Тархины харвалт эмчлэгддэг, мэдлэг, арга зам, үйл ажиллагаа чухал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тус өдрийн хүрээнд энэ сарын 27-нд улсын Нэгдүгээр болон гуравдугаар төв эмнэлэгт харвалтын хор нөлөө, урьдчилан сэргийлэх арга замын талаар сургалт, сурталчилгааны ажил явуулж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө өгнө.

-Манай улсад харвалтын ямар ямар эмчилгээ хийж байна вэ?

-Харвалтын тусламжийг цогцоор нь үзүүлэхэд манай тасгийн гол үйл ажиллагаа оршдог. Цогц үйлчилгээний хамгийн эхэнд аль болох хурдан, цаг хугацаа алдалгүй тусламж үзүүлэх явдал юм. Тархи хүчилтөрөгч цусан хангамжаар дутвал маш богино хугацаанд эс нь үхдэг. Нэгэнт үхэжсэн мэдрэлийн эс эргээд сэргэдэггүй. Монгол Улсын гуравдугаар шатлалын эмнэлэг буюу нэг, гуравдугаар төв эмнэлэгт харвалтыг бүрэн эмчлэх бүлэн хайлуулах эмчилгээ хийдэг. Тархины харвалт өгсөн хүнийг гурван цагийн дотор бүлэн хайлуулах эмчилгээнд хамруулж чадвал бүрэн эдгэрдэг бөгөөд энэ хугацаанд амжихгүй бол хөдөлмөрийн чадвар улмаар амиа ч алдах эрсдэлтэй. Манай тасагт бүлэнг хайлуулахаас гадна соруулж авах, судас нь нарийссан тохиолдолд тэлэх стэнд тавих зэрэг эмчилгээ хийж байна. Түүнчлэн хагарсан судсыг гаднаас нь хавчих, дотор талаас нь бөглөх гэсэн хоёр арга байдаг. Судсыг бөглөх нь хамгийн орчин үеийн эмчилгээний арга. Үүнийг манай эмнэлэгт амжилттай хэрэгжүүлээд явж байна.

-Бүлэн хайлуулах эмчилгээг цаг алдалгүй хийж чаддаг уу?

-Тухайн хүн харвалт өгснөөс гурван цагийн дотор бүлэн хайлуулах эмчилгээнд орох шаардлагатай. Тиймээс харвалт өгсөн хүнд цаг алдалгүй түргэн тусламж хурдан үзүүлж чадвал бүлэн хайлуулах эмчилгээнд орж чадна. Дэлхийн төвшинд энэ эмчилгээг цус хомсдох харвалттай нийт хүний 10 хүртэлх хувьд хийвэл үр дүнтэй боллоо гэж үздэг. Манай улсад цус хомсдох харвалттай ирсэн бүх тохиолдлын 4.7 хувьд нь хийчихээд байгаа. Энэ бол багагүй амжилт. Бусад улсад энэ хувь 4-6-ийн хооронд хэлбэлздэг.

-Цусны бүлэн хайлуулах эмчилгээнд шаардлагатай тариа манайд хэр хүртээмжтэй байдаг вэ?

-Манай тасгийг анх байгуулахад буюу 2014 онд Мянганы сорилын сангийн санхүүжилтээр бүлэн хайлуулах нэг жилийн хэрэгцээний тунг өгсөн. Харин энэ онд тунг захиалж авч байгаа. Одоогоор бүлэн хайлуулах эмчилгээг 50-аад өвчтөнд хийчихээд байна. 50 мг хэмжээтэй нэг шил тун 1600 еврогийн өртөгтэй. Нэг хүнд 100 мг хэмжээтэй тун хийдэг. Тэгэхээр бүлэнгийн харвалттай хүн 3200 еврогийн өртөг бүхий 100 мг тунг хийлгэх хэрэгтэй гэсэн үг. Өндөр өртөгтэй хэдий ч тухайн хүн уг эмчилгээг хийлгээгүйгээс насан туршдаа түүнээс их зардал гаргадаг. Тиймээс энэхүү өндөр өртөгтэй эмийг цагаа олоод зөв хийлгэж чадвал цаашид тахир дутуу болохоос сэргийлж чадна.

-Сүүлийн жилүүдэд залуучууд харвалтад ихээр өртөх болсон гэсэн. Үүний гол шалтгаан нь юу вэ?

-Монгол Улсын хэмжээнд 50-60 насныхан ихэвчлэн харвалтад өртдөг. Манай эмнэлэгт цус хомсрох харвалт өгсөн 19 настай залуу эмчлүүлж байсан. Сүүлийн үед залуус фитнессээр хичээллэхдээ уургийн бэлдмэл замбараагүй хэрэглэж байна. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлтээс хамгаалах янз бүрийн эм уух нь харвах шалтгаан болоод байна. Мөн стресс, архи, тамхины хэрэглээ залуусыг харвалтад хүргэх гол шалтгаан юм.

-Харвасан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг юм бол. Эмнэлгийн тусламж иртэл ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Тархины харвалт өгсөн хүний нүд бүрэлзэж, юм харах, ярих, алхах чадвар алдагддаг. Энэ тохиолдолд яаралтай түргэн тусламж дуудах эсвэл хамгийн ойр байгаа эмнэлэгт хүргэж, анхны тусламж авах шаардлагатай. Харвалт өгсөн хүнийг аль болох хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй. Даралтыг нь үзээд, хэрвээ эм уудаг бол түүнийг нь өгөөд хөдөлгөөнийг нь хязгаарлана. Хүмүүсийн дунд архи өгөх гэсэн нийтлэг ойлголт байдаг. Энэ нь буруу. Тухайн хүн бөөлжиж байвал амьсгалын замыг нь бөглөхгүй байх талаас нь арга хэмжээ авах шаардлагатай. Толгой нь өвдөж байвал хүйтэн жин тавих, өрөөсөн тал нь жишээ нь, зүүн гар нь суларсан байх юм бол баруун талаар нь хэвтүүлэх зэрэг тусламжийг үзүүлээрэй.

-Уг өвчнөөс сэргийлэхийн тулд юунд анхаарах вэ?

-Харвалттай тэмцэх газраас гаргасан харвалтад хүргэх найман эрсдэлийг хүн бүр мэдэж байх хэрэгтэй. Үүнд, даралт 140, 90- ээс дээш, зүрхний хэм алдагдалтай, цусан дахь сахар их, өөрөө болон дам тамхидалтад өртдөг, биеийн жингийн индекс 25-аас дээш, өдөрт дор хаяж 30 минут дасгал хийдэггүй, цусан дахь өөхний хэмжээ их байвал харвах магадлалтай гэж үздэг. Уг үнэлгээг энэ сарын 27-нд болох өдөрлөгт ирсэн бүх хүнд хийнэ гэдгийг хэлье. ДЭМБ-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж боловсруулсан юм байна лээ. Тухайлбал, архи, тамхины хэрэглээг хязгаарлах. Үүний тулд төрийн зүгээс архи, тамхины онцгой албан татварыг нэмэхийг зөвлөсөн. Үнийг нэмснээр насанд хүрээгүй хүүхдүүд болон орлого багатай иргэд архи, тамхи худалдан авах хүртээмжийг бууруулдаг. Мөн өдөрт 30 минут дасгал, хөдөлгөөн хийх, өөх, тостой хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлаж жимс, жимсгэнэ хэрэглэх зэргийг зөвлөе.

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)