Монакийн гүнжийн шагналыг Куин Латифад олгов

 

        Монакийн гүнж Грейс Кейлийн нэрэмжит шагналаар дуучин, жүжигчин Куин Латифаг шагнасан байна. Нью-Йорк хотод өнгөрсөн мягмар гаригт болсон шагнал гадуулах ёслолд Монакийн ханхүү Альберт оролцлоо. Ёслолын ажиллагааг загвар өмсөгч Наоми Кэмпбел хөтөлсөн ажээ. Монакийн гүнж, Холливудын жүжигчин агсан Грейс Кейлийн нэрэмжит шагналыг урлаг соёлын салбарт хошуучилсан хүнд олгодог юм. Шагналыг 25 мянган ам.доллар дагалддаг аж. Ёслолын дараа Монакийн ханхүү Альберт гэргий Шарлены хамт Филадельфи дэх ээжийнхээ гэрт зочилжээ. Тэрбээр энэхүү байшинг сэргээн засварлах ажилд 750 мянган ам.доллар зарцуулсан юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)