Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид түр үнэмлэхээ гардаж авлаа

 

        Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн. Тэгвэл өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын шинэхэн төлөөлөгчид түр үнэмлэхээ гардаж авлаа.

 

Тус дүүрэг ИТХ-ын 41 төлөөлөгчтэй бөгөөд энэ удаагийн сонгуулиар МАН 39, АН 2 суудал авч, дүүргийн ИТХ-ыг бүрдүүлж байна. Дүүргийн хэмжээнд 205 мянга орчим сонгогч байдгаас энэ удаагийн орон нутгийн сонгууль болон нэмэлт санал хураалтад нийт 105817 сонгогч саналаа өгч, дүүргийн хэмжээнд сонгуулийн ирц 54.1 хувьтай гарсан.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)