Сирийн дүрвэгчдийг хүлээн авах орны тоог нэмнэ

 

        НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссар Филиппо Гранди Сирийн дүрвэгсдийг хүлээн авч буй орны тоог нэмэгдүүлэхийг Олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа. Тэрбээр Амманд энэ сарын 24-нд хийсэн хэвлэлийн бага хуралд оролцож, "Дүрвэгсдийг хүлээн авахад Йорданы гаргасан хүчин чармайлтад баярлалаа. Мөн нийгмийн эмх журам болон терроризмын эсрэг байдалд санаа зовж буйг ойлгож байна. Сирийн нөхцөл байдлаас улбаалан дүрвэгсдийн ачаалал дарамт цаашид нэмэгдэх болно" гэв. Филиппо Гранди өдгөө Сирийн 24 мянган дүрвэгч Йорданаас Европ, Америк тивийн орнууд руу цагаачилж байгааг онцоллоо. Мөн ирэх жил Сирийн 50 мянган дүрвэгч Йорданаас бусад орон руу цагаачилна гэдгийг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссар дурдлаа. Түүнчлэн Иракийн Мосул хотыг чөлөөлөх байлдааны улмаас олон зуун мянган иргэн эх орноосоо дайжиж магадгүй. Тэднийг хүлээн авах орнуудыг бэлтгэх хэрэгтэй гэдгийг Ф.Гранди Олон улсын хамтын нийгэмлэгт анхаарууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)