Төрийн өмчийн компаниуд 10.5 их наяд төгрөгийн өртэй

 

        Төрийн болон төрийн өмчит компаниудын өр гурван жилийн дотор гурав дахин нэмэгджээ. Одоогийн байдлаар төрийн өмчит 89 үйлдвэр, аж ахуйн нэгж, компани үйл ажиллагаа явуулж буй. Үүнээс гадна ямар нэгэн шалтгаанаар үйл ажиллагаа нь зогссон 7-8 аж ахуйн нэгж байна. Эдгээр компанийн балансан дахь хөрөнгийн үнэлгээ 21 их наяд байгаа аж. Үүнээс хэвийн үйл ажиллагаа явуулж буй 89 компаниас 30 орчим нь л бага хэмжээний ашигтай ажиллажээ. Харин үлдсэн 60 орчим компанийн алдагдал 2012 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өгсөн мэдээллээр 2012 оны жилийн эцэст төрийн өмчит компаниуд гурван их наяд төгрөгийн өртэй байсан бол 2015 он эцэст 10.5 их наяд төгрөгийн өглөгтэй болж өсчээ. Харин 2012 оны байдлаар компаниудын нийт авлагын хэмжээ 1.2 их наяд байсан бол өнгөрсөн оны сүүлийн байдлаар 2.2 их наяд болж нэмэгджээ. Энэ талаар Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Төрийн өмчийн хороог татан буулгаснаар төрийн өмчийн 89 компанийн гааль, нийгмийн даатгал, Сангийн яам, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагад байгаа санхүүгийн тоо баримт маш их зөрчилтэй байгаа нь хүндрэл учруулж байна” гэв.

 

Д.Ганбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)