“Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн Уралдааны дүн гарлаа

 

        Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаанд 19 сургуулийн 58 эсээ өрсөлдлөө. Удирдамжийн дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг ажиллаж шилдгүүдийг тодруулсан байна. Эсээ бичлэгийн уралдааны 1 дүгээр байранд: ШУТИС-ын  Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн Соёл судлалын IV курсийн оюутан Н.Ариумаа, 2 дугаар байранд: Санхүү эдийн засгийн их сургуулийн  бизнесийн удирдлагын I курсийн оюутан Г.Түвшинжаргал, 3 дугаар байранд: Соёл, урлагийн их сургуулийн Соёлын сургуулийн менежментийн 1а ангийн оюутан Р. Энхзаяа нар шалгарчээ.  Шагналыг Нийслэлийн 377 жилийн ойн хүндэтгэлийн концертын үеэр гардуулах бөгөөд эсээ бичлэгийн уралдаанд оролцсон нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)