Р.Дутерте: Вашингтонтой харилцаагаа бүрэн таслахгүй

 

        “Филиппин улс АНУтай олон талт харилцаагаа үргэлжлүүлэн эрчимжүүлэх болно” хэмээн Филиппиний Гадаад хэргийн сайд Перфекто Ясай энэ сарын 24-нд мэдэгдлээ. Мөн өдөр П.Ясай Филиппинд айлчилж буй АНУын Төрийн департаментын нарийн бичгийн даргын туслах Даниел Расселтай уулзсаныхаа дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд оролцсон байна. Хурлын үеэр П.Ясай “АНУ бол Филиппиний гэрээт холбоотон улс. Филиппин Вашингтонтой харилцаагаа таслах бодолгүй байна” гэжээ. “Филиппин эдийн засаг, цэрэг дайны салбарт Америктай өөр өөрийн замаар замнах бөгөөд дипломат бодлогын талаар зөвхөн Вашингтоны чиглэл хандлагаар замнахгүй” хэмээн Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте хэлсэн юм. Түүний энэхүү мэдэгдлийн талаар тус улсын Гадаад хэргийн сайд П.Ясай АНУын Төрийн департаментын нарийн бичгийн даргын туслах Даниел Расселд тайлбар өгчээ. Тайлбартаа “Родриго Дутерте Филиппиний одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзээд ийнхүү хэлсэн. Гадаад ашиг сонирхлын талаар филиппинчүүд үргэлж бусдад түшиглэх, бусдыг дагах сэтгэлгээтэй байж болохгүй гэж Родриго Дутерте үзсэн. Харин Вашингтонтой харилцаагаа бүрэн таслах бодолгүй байгаа” гэжээ. Перфекто Ясай энэ сарын эхээр “Филиппин олон жилийн турш Вашингтоны дуулгавартай бяцхан дүү байсаар ирсэн нь манай улсын хөгжил дэвшилд саад болсон. АНУ-тай бие даасан дипломат бодлогоор харилцах нь манай гадаад бодлогын салшгүй хэсэг мөн” хэмээн цахим хуудастаа бичиж байв. АНУ-аас ангид бие даасан гадаад бодлого гэх Филиппиний Ерөнхийлөгч Р.Дутертийн гаргасан шийдвэрийг дэмжиж байгаагаа Филиппиний Ерөнхийлөгч асан, Манила хотын дарга Жозеф Эстрада дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Филиппиний дотоод хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг уриалсан байна. Жозеф Эстрада “Филиппин өөрийн үндсэн хуультай, бүрэн эрхт улс. АНУ зарим талаар биднийг дэмждэг ч манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхийг Вашингтонд олгож болохгүй” гэжээ. Тэрбээр Филиппиний одоогийн Ерөнхийлөгчийг дэмждэг бөгөөд Р.Дутертийн хэлсэн үгэнд АНУ яагаад дургүйцэх болсныг гайхаж байгаагаа илэрхийлэв. Энэ жил 79 настай Жозеф Эстрада 1998 онд Филиппиний 13 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2001 онд огцорчээ. Албан тушаалаасаа огцорсон нь Вашингтоны зохион байгуулсан явуулга бөгөөд Р.Дутерте ч ийм байдалд орж магадгүй хэмээн Жозеф Эстрада сэтгэл зовнидог аж. Харин Филиппинд айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Даниел Рассел “Филиппиний Ерөнхийлөгч Р.Дутертегийн хэлсэн үг америкчуудыг гомдоосон” гэв. Филиппиний Ерөнхийлөгч Р.Дутерте АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг олонтаа шүүмжилж, эдийн засаг цэргийн талаар АНУ-аас салахаа мэдэгдэх болсон ч “Вашингтонтой дипломат харилцаагаа таслахгүй” гэсэн юм. Д.Рассел Филиппинд айлчилж байгаа нь Р.Дутертегийн бодлогыг тодруулах зорилготой гэж шинжээчид үзэж байна. Тэрбээр өнгөрсөн даваа гаригт Филиппиний Гадаад хэргийн сайд П.Ясайтай хаалттай хурал хийсний дараа Филиппиний сэтгүүлчидтэй уулзахдаа Р.Дутертегийн цочмог шийдвэр АНУ зэрэг олон орныг цочирдуулсныг мэдэгдлээ. Харин Ясай “АНУ-ын найрсаг холбоотон орны удирдагч болсны хувьд Р.Дутерте Вашингтоныг шууд шүүмжилснээр тэднийг гомдоосон байж магадгүй. Хоёр тал харилцан хүндэтгэсэн замаар хэлэлцэх шаардлагатай” гэсэн байна.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • sArqGgDOxYQed (46.161.9.8)

    2017-03-27

    Xwty2r azptwoarsclj, [url=http://kyupsbjhtitm.com/]kyupsbjhtitm[/url], [link=http://pglqnvfehduv.com/]pglqnvfehduv[/link], http://bfpwcvtrslge.com/

  • zochin (98.226.83.151)

    2016-11-01

    telee hurga gej medeh uu?

  • zochin (182.160.0.17)

    2016-10-30

    Ene nuhur chine sayahan Amerik bayartai geed baih shig baisan yu bilee?