Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлжээ

 

     

   2017 оны зургадугаар сарын 28-ны лхагва гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 335 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 265 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас есөн хүн гэмтсэн.

 

Үүнээс зам тээврийн осолд 12-14 насны хоёр хүүхэд өртсөн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн зургаа, автомашинтай мөргөлдсөн найм, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.

 

Энэ өдөр Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 39 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

 

Тухайлбал:

1.Нарны гүүрийн баруун замд T.Prius-30 маркийн автомашин Honda маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 21 настай А гэмтсэн.

 

Орон нутагт:

1.Архангай аймгийн Их Тамир сумын нутаг шороон замд Kia Bongo маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 78 настай, эрэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг шалгаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • тод (202.179.23.205)

    2017-04-21

    монглын төр алуурчин согтуу жолооч,газар сүйтгэгч нинжа хоёртоо үнэн дээрлхүүлэх юм аа