Прокурорын албан тушаалтны цалин нэмэгдэнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Ж.Батзандан нар уг тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлж үг хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан “Тогтоолын төслийг дэмжиж байна. Ялангуяа прокурорын байгууллагын цалинг нэмэхийг дэмжиж байна” гэсэн бол Ж.Батзандан “Энэ өөрчлөлтөөр прокурорын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх юм байна гэж ойлгосон. Үүнийг дэмжиж байна. Цалин нэмнэ гэсэн нь сайн ажилла гэсэн хэрэг байх. Энэ тогтоол батлагдвал прокурорын байгууллагыг дэмжих шийдвэр УИХ-аас гарч байна гэсэн үг” хэмээн саналаа хэллээ. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (46.161.9.51)

    2017-06-26

    wh0cd524895 ciprofloxacin mail

  • GtsPJyVapxqZ (46.161.9.8)

    2017-03-30

    RAS8Zu ecsxosncyufx, [url=http://yctwyuyrckuv.com/]yctwyuyrckuv[/url], [link=http://crtklcbexjhi.com/]crtklcbexjhi[/link], http://ngevbhjacsdp.com/

  • (202.21.111.43)

    2016-11-07

    prokuroruud khereg tsavchij avilga avaad tsalingaa kheregledeggui gedeg unen uu

  • (202.21.118.230)

    2016-11-07

    Прокурорын ажил ч хүнд шүү. Харин ч таг дуугүй өдийг хүрлээ.

  • иргэн (66.181.188.57)

    2016-11-07

    ичээчээ. Эмч багшын цалинг нэмж чадахгүй байж нийгэмд нэр хүндээ алдсан мэргэжилдээ шударга биш амтьдын цалинг нэмж яанаа.