А.Ичинноров ”БОДИБИЛДИНГ”-ийн Дэлхийн аварга боллоо

Тайландын Бангкок хотноо бодибилдинг, фитнессийн 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин А.Ичинноров алтан медаль /Women's Fitness Physique up to 160cm/ хүртэж дэлхийн аварга цолтон болов.

Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид бие бялдар, ур чадвараа сорихоор Бангкокт ирсэн бөгөөд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин өрсөлдөж байгаа юм. Энэхүү тэмцээнд одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн фитнессийн төрөлд А.Ичинноров алт, Б.Бадамсүрэн хүрэл медаль хүртээд байна.

О.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)