Шинэ жилээр 4 хоног амрах уу

 

        Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Г.Отгонбаяр өнөө өглөө өөрийн цахим хуудсандаа "Бүх нийтээр амардаг 1 -р сарын 1-ний өдөр энэ жил ням гаригт таарч байна. Иймд амралтын хоёр өдөр болох 29 ба 31-ний дунд буй 30-ны ажлын өдөрт 1-ний хууль ёсны амралтыг шилжүүлж, 29, 30-нд болон 31, 1-ний бямба, нямд, нийтдээ 4 өдөр амарвал ямар вэ. Дэмжвэл лайк шейр, эс дэмжвэл коммент үлдээнэ үү.
Ирэх долоо хоногоос асуудал ярих санал гарвал л.... гэж тандалт хийж байгаа юм шүү. Яг 30-ны өдөр ажиллах идэвхи, ажиллаад бүтээх бүтээмж, хийдүүлэлтийн аль нь илүү байхыг сайн мэдэхгүй ээ. Харин амралтын өдөрт эдийн засаг, ялангуяа өргөн хэрэглээний, хүнс, хоолны худалдаа борлуулалт болон үйлчилгээний орлого ажлын өдрийнхөөс 2 дахин нэмэгддэг л гэсэн" юм гэсэн санал асуулга нийтэлжээ.

 

Хэрэв энэ санал асуулгыг дэмжвэл ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж 29,30,31,01 гээд нийт дөрвөн өдөр амрах зохицуулалт хийх юм байна. 

 

Б.Цэцэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • зочин (202.21.118.98)

    2016-12-08

    Зөвөө, ингэж асуух нь. Дэмжиж байна.

  • (202.179.31.3)

    2016-12-08

    энэ саналтай нэгдэж байна. 30-нд баярын уур амьсгалаар хандаад бүтээл гарахад муугаар нөлөөлнө.

  • Яанадаа (202.179.31.12)

    2016-12-08

    Оны сүүлчийн өдрүүдэд ажил ихтэй байдаг шүү дээ. 1-ний амралтын өдөр бүтэн сайн өдөр таараал биз юунд нааш цааш шилжүүлнэ гээд байдаг юм. Үнэхээр хийх ажил олдоггүй хүмүүс юм уу.

  • kkkk (202.21.106.120)

    2016-12-07

    76 hiih yumaa olj yadsiinmaa oor olon asuudlaa zohitsuulaach darvaanuudaa amralt chin hetreed bna otgonbayr guai tenegteed baigaarai ichij amidarval taaranakkkk heleh ch muu vg oldohgvi yumaa

  • zaya (49.0.130.50)

    2016-12-07

    ene asuudla hurdan shiid

  • gg (49.0.130.50)

    2016-12-07

    amar bolj bna shuu

  • (202.21.117.130)

    2016-12-07

    mэгье волж вайна