Яао Мин элчээр томилогдлоо

 

        Хятадын алдарт сагсан бөмбөгчин Яао Мин ирэх 2019 онд Хятадад болох дэлхийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний элчээр томилогджээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 1000 хоног үлдсэнийг тохиолдуулан өнгөрсөн ням гаригт Бээжин хотод болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр үүнийг олон нийтэд зарласан байна. Тэрбээр арга хэмжээний үеэр үг хэлэхдээ “Миний эх орон 1000 хоногийн дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байгаад баяртай байна. Нэр хүндтэй тамирчдын гайхамшигтай тоглолтыг хүлээж байна” гэжээ.Түүнчлэн 2019 онд БНХАУ-д болох эрэгтэй багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа 32 баг оролцох гэж байгаа аж. Тамирчин Яао Мин нь дэлхийн аваргын тэмцээнд хоёр удаа оролцож байсан бөгөөд NBA буюу Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Housten Rockets” багт 2002- 2011 онд тоглож байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)