Б.Амархүү: Бидний хуримд ОХУ-ын уран бүтээлчид ирнэ гэж амласан

 

        ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин Б.Амархүүтэй ярилцлаа. Тэрбээр маргааш Бөхийн өргөөнд тоглолтоо хийх гэж байгаа юм.

 

-Хоёр оны зааг дээр тоглолт хийхээ зарласан нь таны сонсогч фэнүүдийн хувьд гэнэтийн бэлэг боллоо. Ер нь гэнэт тоглолт хийх болсны учир юу вэ?

 

-Би энэ жил анх удаа Монгол орныхоо 21 аймгаар бие даасан тоглолт хийгээд ирлээ. Үүгээрээ маш их бахархаж байна. Учир нь, манай рок попынхноос 21 аймагт очиж тоглолт хийсэн тоотой хэдхэн уран бүтээлч байдаг юм билээ. Тухайлбал, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа болон “Харанга”, “Хурд” хамтлагийнхан л тоглолтоор явсан байдаг. Намайг аймгуудад очиход заал дүүрэн үзэгч угтаж байлаа. Хүн бүхэн миний тоглолтыг үзэж, хамт дуулах гэсэн хүсэл бодолтойгоор их гоё уур амьсгал бүрдүүлж угтсан. 400 хүний суудалтай зааланд 600 үзэгч чихэлдэн сууж үзсэн тохиолдол ч гарсан. Миний бодлоор уран бүтээлч хүний хамгийн чухал, аз жаргалтай зүйл тайзан дээрээ байх. Тиймээс би 21 аймгаар аялан тоглохдоо үнэхээр аз жаргалтай байсан шүү. Хотод ирээд гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, тайлан тоглолтоо хийхээр зориг шулуудан шийдэж маргааш Бөхийн өргөөнд гурав дахь бие даасан тоглолтоо хийх болчихоод бэлтгэлээ базаагаад байна. -Тоглолтоо Бөхийн өргөөнд хийж байгаа нь ямар нэгэн шалтгаантай юу? -Хүмүүс “Бөхийн өргөөнд зохиолын дуучид тоглолтоо хийдэг” гэж ярьдаг. Үүнтэй би санал нийлдэггүй. Рок попын уран бүтээлчид ч гэсэн Бөхийн өргөөнд тоглолт хийдэг шүү дээ. Яагаад болохгүй гэж. Манай “Улаанбаатар палас” маш том гоё заалтай ч гэсэн байршлын хувьд үзэгчдээс хол байдаг юм шиг санагддаг. Харин Бөхийн өргөө ойр хотын төвд байгаа юм. Энэ бүхнийг харгалзан олон нийтийн ая тухыг бодолцож Бөхийн өргөөнд арванхоёрдугаар сарын 9-нд тоглолт хийхэд бэлэн болоод байна.

 

-Зарим үзэгч “Тоглолт ганцхан өдөр болох юм байна” гээд чамлаад байсан?

 

-Ганц чихэр амттай байдаг. Энэ утгаараа тоглолт хийж байна гээд олон өдөр сунжруулаад яах вэ гэж бодсон. Тэгээд ч удахгүй бид хуучин оноо үдэж, шинэ жилээ угтах гэж байна. Нийслэл хотод маань ч шинэ жилийн уур амьсгал оржээ. Миний тоглолт арванхоёрдугаар сарын эхээр болох гэж байгаа учир үзэгчдэд шинэ жилийн уур амьсгал илүү төрөх болов уу хэмээн бодож байна.

 

-Таны тоглолтод оролцохоор ОХУ-аас уран бүтээлчид ирэх үү?

 

-Энэ удаагийн тоглолтод ирж амжихгүй.

 

-Энэ тоглолтын дараа шинээр уран бүтээл хийхээр төлөвлөсөн гэсэн үг үү?

 

-Би 2017 онд О.Ариунзултайгаа хуримаа хийнэ. Бид хоёр хуримдаа дөрвөн жил гаруй хугацаанд бэлтгэсэн. Өнгөрсөн хугацаанд төлөвлөсөн бүхнээ хийхээр зорьж тэмүүлж явна. Бидний хуримд ОХУын уран бүтээлч найзууд, Филипп Киркоров хүртэл ирэхээр амласан.

 

-Нууц биш бол та хоёр хуримаа хэдэн сард хийх вэ?

 

-Тэр нууц шүү. /инээв/

 

 

-Энэ мөчид таны сэтгэлд бууж буй хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юү?

 

-2012 оны шинэ жилээр Казахстаны Астанад би О.Ариунзултай хуримлахаар сүй тавьсан. “Миний эхнэр болооч ээ” гэж санал тавихад түүний сэтгэл хөдлөөд уйлж байсан юм. Энэ нь миний хамгийн гэгээлэг, дурсамж дүүрэн, баяр баясгалантай шинэ жил болсон.

 

-Фото модель О.Ариунзул та хоёр хүүтэй болох үед ямар сэтгэгдэл төрсөн бэ?

 

-Хүү маань 2015 онд төрсөн. Монголын рок попын ертөнцөд “Харанга”- ын Х.Лхагвасүрэн, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн бид гурав төрсөн өдрөөрөө аав болсноороо бахархдаг. 2015 он гэр бүлийн жил болж чадсан. Энэ жил уран бүтээлээ хүмүүст хүргэж чадлаа. Мөн “Яг түүн шиг” шоунд оролцсон. Намайг дуучин, уралдааны шүүгч гэх өнцгөөс гадна жүжиглэх чадварыг маань хүмүүс олж харж чадсан хэмээн бодож байна.

 

-Саяхан таны хань фото модель боллоо. Мэдээж та шоуг үзэж сонирхсон байх?

 

-Тийм. “Гоёл” наадмын хамгийн том шагналыг эхнэр маань авч чадлаа. Наадмын хувьд яагаад топ модель шалгаруулаагүйг мэдэхгүй юм.

 

-Бидний ярилцлага оны сүүлчээр хийхээр болж байгаагаараа онцлогтой. Улиран одож буй 2016 онд тохиолдсон үйл явдлаа дүгнэн хэлбэл?

 

-Өмнө нь хэлсэнчлэн эх орныхоо 21 аймгаар аялан тоглоход сайхан байлаа. Мөн Буриад улсын 18 аймгаар бүтэн тойрч, уран бүтээлээ толилуулсан. Дурдахгүй өнгөрч болохгүй үйл явдлуудын нэг нь “Яг түүн шиг” шоу.

 

-Ирэх жил хийхээр төлөвлөж байгаа ажил юу байна?

 

-Миний бүх зүйл долоогийн тоотой холбоотой. Хүү бид хоёр долоодугаар сарын 1-нд төрсөн. Манайх долоон давхарт амьдардаг. Миний автомашины дугаар долоогоор дуусдаг. Утасны дугаарт ч долоогийн долоо орсон. 2007 онд “Народный артист”-д оролцсон. Иймээс надад долоогийн тоо бэлгэдэлтэй санагддаг. Ирж буй 2017 он үнэхээр миний жил болно гэдэгт итгэлтэй байгаа. Шинэ оны эхэнд шинэ цомгоо гаргана. “Найзушка” нэртэй шинэ дууныхаа клипийг удахгүй толилуулна. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Балхжав ах надад хоёр шинэ дуу хийж өгсөн. Энэ дуунуудаа оруулаад шинэ оны эхэнд гаргах цомог маань уран бүтээлээр баян болно гэдэгт итгэлтэй байна.

 

-Уран бүтээлчдэд гадаад зах зээл маш чухал байдаг. Та гадаад харилцаагаа яаж өргөжүүлэхээр төлөвлөж байна вэ?

 

-Монгол, Орост уран бүтээл хийж байна. Америкт олон танилтай боллоо. ЛосАнжелос, Сан-Франциско, Нью-Йорк, Чикаго хотод тоглолт хийж, олон ч танилтай болсон. Хамгийн их баярлаж байгаа зүйл нь Өвөрмонголын зах зээл рүү нэвтэрч эхэлж байна. Сая Шилийн гол аймгийн 2800 хүний суудалтай танхимд бие даасан тоглолтоо хийгээд ирлээ. Энэ мэтчилэн цаашид хийхээр төлөвлөж байгаа ажил их бий.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (168.126.12.68)

    2016-12-13

    ai medehgui bas has temdeg haraad zodoon boloh bailgui. er n busdad ezlegdene gedeg hichneen aimshigtai bolohiig medej baina yamar azaar huchtei deedectei baisiin

  • (182.160.37.172)

    2016-12-09

    монголд харлаж балхжавын гадны хуулбар аяар гонгинож нэр нүүрээ барах хэрэггүй байсан юм даа ? агуу Орост Монголынхоо нэрийг гаргаж явсан бол Монголчууд чамд мөргөх байлаа тэнэг пацаан.

  • ax egcn (49.0.204.209)

    2016-12-09

    zob oodrog setgelgeetei xvvxed hsyy bauar xyrgie dyydee amjilt xvsie ix xol uabax xvvxed hsyy xvmyys uy cn gsn tooxgyi bj cnaddag mundag zaluu hsyy amjilt

  • зочин (183.81.171.134)

    2016-12-09

    энэ хөдөөний хүмүүс хуримаа хийх үү үгүй юу бидэнд ямар хамаатай.өөр юм бичиж болдог уу юм уу?

  • zochin (202.131.239.22)

    2016-12-09

    neleen urt tseejtei bogino hultei huuhen yum bna