Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ

 

        Гурван талт хэлэлцээрийн үр дүнд бий болсон Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 240 мянган төгрөг буюу 25 хувиар нэмэхээр Засгийн газар шийдвэрлэснийг оны эхнээс мөрдөж эхэллээ. 

 

Энэ шийдвэр зөвхөн цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа тусгай мэргэжил боловсрол шаардахгүй хөдөлмөр эрхэлж байгаа доод тушаалын ажилтнуудад хамаатай юм. Иймд албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага ажил олгогч нар энэ сараас эхлэн доод тушаалын ажичдынхаа цалинг 240 мянган төгрөг болгох болж байна. 

 

Өнөөдөр Монголд ажил хөдөлмөрлөж байгаа хүний  6-7 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн  судалгаа байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)