”Сайн аав” МУСК 1-р сарын 20нд нээлтээ хийнэ

 

"Про стар" филмсийн бүтээл Good Dad "Сайн Аав" Монголын уран сайхны кино 2017 оны 01-р сарын 20-нд нээлтээ хийхээр товолсон байна. Үзэгчдийн дунд маш их хүлээлт үүсгэж буй уг киноны санаачлагч: Д. Амаржаргалын хүсэлтээр уг киног таксины жолооч, мундаг аав гэж ард түмэнд танигдаж байсан Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээжээ.

 

 


(Зураг 1. - Хүзүүний зүүлт МАРКА)
 

 

Тус киноны продюсераар "Про стар" филмсийн захирал: С. Чулуунтогтох ажилласан юм. Мөн тэрээр ээлжит уран бүтээлийнхээ талаар дурдахдаа: "Манай студийн бүтээж байгаа бас нэг хүлээлт үүсгэсэн бүтээл бол "Шидэт хуудас" бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино юм. Энэ бүтээл маань 70 гаруй хувьтай амжилттай явагдаж байгаа. 2017 оны хавраас олны хүртээл болно" гэв. 2D буюу зурмал "Шидэт хуудас" бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны ерөнхий найруулагч: С. Бүжин Good DAD "Сайн аав" уран сайхны киноны зохиолыг бичиж, өөрөө ерөнхий найруулагчаар нь ажиллажээ. Тэгвэл Монголын кино урлагт эмэгтэй найруулагч хуруу дарам цөөн гэдгийг үзэгч олон мэдэх билээ. Эмэгтэй хүний торгон мэдрэмж, нямба ажиллагаа харагдсан уг кино группт олон чадварлаг уран бүтээлчид хамтран ажилласан байна.

 

(Зураг 2. Орчин цагийн гарын таван хуруу)
 

Киноны голд дүрд: Жүжигчин найруулагч: СТА: С. Баттулга, Ш. Жавхлан, таван хүүхдийн дүрд Т.Даваасүрэн агсаны том охин Д. Энхжин, И. Мөрөн, Б. Хачиун, Э. Индра, Б. Ариун-Итгэл нар тогложээ. Мөн туслах дүрүүдэд. Жүжигчин: СТА: Н. Ялалт, С. Батзориг буюу Ишчү, Т. Энэрэл, зэрэг олон чадварлаг жүжигчид оролцсож гүйцэтгэлээр "филл" студи ажиллажээ. Ийнхүү Монголын кино урлагт шинэ өнгө нэмсэн сайхан уран бүтээлийн хэсгээс хүргэж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)