Харүмафүжи оны шилдэг сүмоч боллоо

 

        Японы спортын “Хочи шимбүн” сониноос 2016 оны шилдэг сүмо бөхийг шалгаруулжээ. Их аварга Хакүхо, ёкозүна Харүмафүжи, озэки Кисэносато гурав шалгаруулалтын эцсийн шатанд үлдсэнээс сонины зөвлөл Харүмафүжиг оны шилдэг сүмочоор тодруулсан байна. Мэргэжлийн сүмод 1000 дахь даваагаа авсан Хакүхо, 2016 онд хамгийн олон давсан Кисэносато нарыг Харүмафүжи давсан шалтгааныг сонины зөвлөл “Бүтэн жилийн турш тэрбээр өөгүй сайхан барилдсан. Гурван аваргаас ганцаараа бүх тэмцээнд оролцсон” гэж тайлбарласан байна. Шагналыг энэ сарын 8-нд хацү башёгийн эхний өдөр Кокүгикан ордны дохён дээр гардуулах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)