М.Мөнхгэрэл: Торгуулийн хэмжээнд өөрчлөлт орсон

 

        Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулж Замын цагдаагийн газраас торгуулийн хэмжээгээ өсгөжээ. Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч М.МӨНХГЭРЭЛЭЭС тодрууллаа.

 

-Торгуулийн мөнгөн дүнд хэрхэн өөрчлөлт орсон бэ? ­

 

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20­ны өдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянга байхаар тогтоосон. Уг өөрчлөлтийг энэ оны нэгдүгээр сарын 1­нээс мөрдөж эхэллээ. Ингэснээр хуульд заасан торгуулиудын хэмжээ өсөх юм. Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан хамгаалах бүс, малгай хэрэглээгүй тохиолдолд өмнө нь 9600 төгрөгөөр торгож байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр 12000 төгрөг болж өөрчлөгдсөн. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн тохиолдолд 19200 төгрөгөөр торгож байсан бол одоо 24000 төгрөг болох зэргээр өөрчлөлт оруулсан.

 

-Торгууль нэмэгдсэн талаар зарим жолооч бухимдалтай байгаагаас гадна энэ талаарх мэдээлэл иргэдийн дунд хангалтгүй байх шиг байна?

 

-Нэгдүгээр сарын 1­ний өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж 408 жолооч торгуулсан. Торгуулийн хэмжээ нэмэгдсэн талаарх мэдээлэл иргэдийн дунд хангалттай биш байгаа нь үнэн. Тиймээс энэ талаарх мэдээллийг манай зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр түлхүү сурталчлахаар зорьж байгаа. Нөгөөтэйгүүр торгуулийн хэмжээ нэмэгдлээ гэж зарим иргэн бухимдаж байна. Торгуулах эсэх нь зуун хувь жолоочоос шалтгаална.

 

-Хоёр болон гурван дугуйтай тээврийн хэрэгслээр иргэдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар орон нутгийн удирдлагууд захирамж гаргасан. Үүний хэрэгжилт хэр байгаа вэ?

 

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикльтой холбоотой зам тээврийн ослын улмаас 56 хүний амь нас хохирсон. Үүний ихэнх нь орон нутагт гарсан байдаг. Өвлийн улиралд замын гадаргуу мөстөж, халтиргаа үүсдэг учир орон нутагт хоёр болон гурван дугуйтай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон Засаг даргын захирамж гарсан. Одоогоор 20 гаруй аймагт дээрх захирамж хэрэгжиж байгаа боловч иргэд нууцаар мотоцикль унаж замын хөдөлгөөнд оролцсоноос болж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарч байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд мотоцикльтой холбоотой зам тээврийн осол гурав гарлаа. Иймээс энэ захирамжийг чангатгах үүднээс зөвлөмж гаргасан.

 

Б.Даариймаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.70.41.219)

    2017-01-05

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй торгуулийг уяж байгаа нь ямар ч утга учиргүй хэрэг шүү

  • ахро (202.21.106.119)

    2017-01-05

    машинтай явж ч болохгүй жаахан юм өөрчлөөд л дүрэм зөрчсөн гээд ард түмнээсээ дээрэмдэх юм Энэ замын хөдөлгөөний дүрэм бол цэвэр ард иргэдээ элдэв янзын дүрэм журам зохиогоод луйвардах хармааг нь сэгсэрч хоосруулах боловсон дээрэм

  • zam busniulagch tsagdaa (202.55.180.8)

    2017-01-05

    Er ni bol tsagdaa nariin uzemj bolj bna doo togtson torguuliin duntei bh heregtei oodoos ni tailbar tavihad chi nadtai heruul hiideg hen be geh meteer uzemjeer l hamgiin ondor dungeer torgoh jisheenii ene bol zugeer l deerem shuu dee