Т.Ихтамир: С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор хэн ч гомдол гаргаагүй

 

        Төр, нийгмийн зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал өнгөрсөн оны сүүлчээр болж, шүүгдэгч тус бүрт 24-25 жилийн ял оноосон юм. Үүний дараа С.Зориг агсны дүү С.Оюун мэдэгдэл гаргаж, шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор С.Зориг агсны эхнэр Б.Булган ХЭҮК-т хандсан талаарх мэдээлэл сошиал ертөнцөд тархаж эхэлжээ. Энэ талаар Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.ИХТАМИРААС тодрууллаа.

 

-С.Зориг агсны эхнэр Б.Булган танай байгууллагад хандсан талаар мэдээлэл гарч байна. Үүнийг тодруулна уу?

 

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал болсноос хойш түүний эхнэр Б.Булган болон шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхнээс ямар нэгэн гомдол манай байгууллагад одоогоор ирээгүй. Харин Б.Булганыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байх үед түүний өмгөөлөгч хоёр, ээж нь нэг удаа манай байгууллагад гомдол гаргаж байсан. Гэхдээ хүн амины хэрэг үйлдсэн эсэх асуудлаар биш. Булганыг цагдан хорих явцад эргэлт оруулахгүй, өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах боломжгүй, цагдан хорьж байгаа байрны орчин нөхцөл муу гэх асуудлаар хандаж байсан. Үүнийг хуульд заасны дагуу холбогдох ажиллагаа явуулаад ТЕГ, УЕПГ, ШШГЕГ-т асуудлыг тавьж тухай бүрт нь шийдвэрлүүлж байсан.

 

-Энэ хэрэгтэй холбоотой хохирогч, гэрч, шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс ХЭҮК-т гомдол гаргах хууль эрх зүйн боломж нээлттэй бий юү?

 

-Монгол Улсын иргэн төрийн аль ч байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Үүний дагуу ХЭҮК-т гомдол гаргаж болно. Гэхдээ ХЭҮКын хуульд заасны дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт шүүхийн шатанд байгаа болон шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүү, иргэний хэрэг маргаанд оролцох боломжгүй. Анхан шатны шүүхээс тухайн хүнийг гэм буруутайг тогтоож, нэгэнт шийдвэрлэсэн тохиолдолд ямар ч байгууллага, хэн ч шүүхийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан тул тогтоолыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үзвэл дээд шатны шүүхэд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрх нь тухайн хэрэгт холбогдсон хүмүүст нээлттэй байдаг.

 

С.Аз

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • зочин (202.9.41.200)

    2017-01-06

    ХЭҮК гэж юу хийдэг байгууллага вэ? дарга нь улираад л сонгогдоод байх юм, олон төрд нүүртэй хамелеон юм

  • (202.179.26.106)

    2017-01-06

    shuugchid xuuliinxan uursduu mongoliin xyyliig gyyli bolgodog sh dee .ard tumen xoxirood l ulddeg... uuniig bux xun sain meddeg shuu dee ... xend xelex be deeshee tenger xol, dooshoo gazar xatyy .zrd tumnii setgeleer ***** toglotsgoo /////////////

  • Сувд (117.111.1.226)

    2017-01-06

    Юу вэ ар гэрийнхэн нь хүртэл мэдээлэл хийгээд аргаа бараад бсн танай бгууллагад хүсэлтээ гаргаж агахгүй юм уу мэдэхгүй бгаа юм бол өмгөөлөгч нь өгах бхдаа

  • гэлэн (59.153.87.190)

    2017-01-06

    төрсөн дүү Оюун нь мань мэт жирийн иргэд биш дээ. улс төрийн тогоонд олон жил байсан төрсөн дүүгийн хувьд гомдол огт гаргаагүй гэж үү.Мөн ханилж байсан Булган гэгч нь харсаар байж алуулчихаад оюунаа батаа 2-тойгоо нүүрэлдэж нээлттэй шүүх хуралд орж болоогүй юм уу