Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

 

        БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран  энэ сарын 9, 10-ны өдрүүдэд   “Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний  худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах гэж байна. 

 

Дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах  зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд ирж оролцсоноор төрөл бүрийн цахилгаан халаагуур,  шалны халаалт, гэрийн дулаалга,   сайжруулсан түлш болон шингэрүүлсэн хий, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах төхөөрөмжүүдтэй танилцаж, нэг дороос сонголтоо хийх боломжтой. Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, эрүүл, аюулгүй орчинд аж төрөхийг хүсвэл уг үзэсгэлэнд   ирж оролцохыг ард иргэддээ уриалж байна.  

 

Ирэх даваа гаригийн 11 цагт  Монголын Үндэсний  худалдаа аж үйлдвэрийн танхимд нээгдэх үзэсгэлэнгийн нээлтэд  Монгол Улсын Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат,   БОАЖ-ын сайд Д.Оюунхорол,    Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар оролцох юм гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (49.0.204.168)

    2017-01-20

    Утааны эсрэг хонины ноос л бидэнд тусална. Бид утааны эсрэг өнөөдөр хүртэл юу ч хийж чадаагүй.Дарга нар гадны туршлага гээд түүнд нь цахилгаан, газ болон бүгдийн орон сууцанд оруулах гээд үзэж байна. Энэ гадны туршлага тийм амархан хийгдэх ажил биш бас л 10 ба 20 жил хэрэгтэй. Түүний оронд хонины ноосоор хорт утааны шүүлтүүр хийгээд яндантай айл бүрт шүүлтүүртэй, машин бүрт шүүлтүүртэй болбол утаанаас бид сална.Хонины ноосоор шүүлтүүр хийх тал дээр хөрөнгө зарах нь хамгийн зөв хөрөнгө оруулалт. Хэрвээ энэ ажил амжилттай болбол монгол цоо шинэ нэг бренд бий болно.Шинэ бренд маань монголд гаднаас маш их мөнгийг монголд цуглуулах нь ойлгомжтой.Монголын сор болсон эрдэмтэдээ та нар үүнийг хийж бүтээж өгөөч.