Цахилгаан халаагуур, сайжруулсан түлшний дэмжлэг үзүүллээ

 

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр Баянзүрх дүүргийн хоёр, 27 дугаар хороодын зарим айл өрхийн амьдрал ахуйтай танилцаж, хүйтний улиралд хэрэгцээтэй болон бусад тусламж дэмжлэгийг үзүүллээ.

 

БОАЖ-ын сайдын эхний очсон айл БЗД-ийн хоёрдугаар хорооны 4 дүгээр хэсэгт амьдардаг 91 настай Лхагважав гуайнх байв. Тэднийх сайжруулсан зуух галлаж, гэрээ усан халаагуураар халаадаг аж. Ингэхэд нүүрс харьцангуй бага хэрэглэдэг гэнэ. Мөн Багануурын нүүрсийг түлдэггүй, утаа тортог ихтэй учраас Налайхын нүүрсийг сонгож түлдэг гэж З.Лхагважав гуайн охин Ч. Саруул ярилаа. Бүрэн шаталттай сайжруулсан зуух хэрэглэснээр агаарын бохирдлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа гэж боддогоо ч хэлэв. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэднийд цахилгаан халаагуур бэлэглэсэн. “Шөнийн цахилгааныг тэглэсэн сайхан боломжийг ашиглаад цахилгаан халаагуур авья гэж бодож байтал гишүүн маань өгчихлөө. Шөнөдөө халаагуураа хэрэглээд байвал бүр илүү амар болох нь” хэмээн гэрийн эзэгтэй ярив.

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын очсон дараагийн айл   БЗД-ийн 27 дугаар хорооны 10 дугаар хэсэгт амьдардаг дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Насандэлгэрийнх байв. Тэрбээр хэвтэрт байдаг хүнд өвчтэй аавыгаа сахьдаг. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэднийд тусламж болгож шахмал түлш өгөв. БЗД-ийн 27-р хорооны есдүгээр хэсэгт амьдардаг Л.Амаржаргалынд мөн сайжруулсан түлш өгч, дэмжлэг үзүүллээ. Охин, зээ хүүгийн хамт айлын амбаар хөлслөн амьдардаг учраас тэднийд гэр олгож, дэмжлэг үзүүлэхээ тойргоос сонгогдсон гишүүн нь мөн хэлэв.

 

Уулзсан хүмүүс агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газар шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байв. Тухайлбал, БЗД-ийн 27 дугаар хорооны иргэн Д.Давааням уг шийдвэрт сэтгэл хангалуун байгаа аж. Шөнө хамгийн их утаатай үед цахилгааныг тэглэсэн нь ард иргэдэд эдийн засгийн хэмнэлттэй, дээр нь агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэртэй гэж тэрбээр ярилаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (49.0.204.168)

    2017-01-20

    Утааны эсрэг хонины ноос л бидэнд тусална. Бид утааны эсрэг өнөөдөр хүртэл юу ч хийж чадаагүй.Дарга нар гадны туршлага гээд түүнд нь цахилгаан, газ болон бүгдийн орон сууцанд оруулах гээд үзэж байна. Энэ гадны туршлага тийм амархан хийгдэх ажил биш бас л 10 ба 20 жил хэрэгтэй. Түүний оронд хонины ноосоор хорт утааны шүүлтүүр хийгээд яндантай айл бүрт шүүлтүүртэй, машин бүрт шүүлтүүртэй болбол утаанаас бид сална.Хонины ноосоор шүүлтүүр хийх тал дээр хөрөнгө зарах нь хамгийн зөв хөрөнгө оруулалт. Хэрвээ энэ ажил амжилттай болбол монгол цоо шинэ нэг бренд бий болно.Шинэ бренд маань монголд гаднаас маш их мөнгийг монголд цуглуулах нь ойлгомжтой.Монголын сор болсон эрдэмтэдээ та нар үүнийг хийж бүтээж өгөөч.