Иерусалимд ачааны машинаар дөрвөн хүнийг дайран хөнөөжээ

 

Иерусалимд цэргүүд цугласан газар руу ачааны машинтай нэгэн террорист дайрсны улмаас дөрвөн хүн амь үрэгдлээ гэж Израилийн цагдаа нар мэдэгдлээ.

 

Өнөөдөр болсон уг халдлагын үеэр гурван эмэгтэй болон нэг эрэгтэй амь үрэгдэж, 15 хүн гэмтэж бэртсэн байна.

 

Цэргүүд сэжигтнийг буудсан аж. Гэхдээ сэжигтнийг устгаж чадсан эсэх нь хараахан тодорхойгүй байна.

 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, сэжигтэн нь палестин хүн бололтой.

 

Цэргүүд Иерусалимын хуучин хоттой танилцаж байх үед уг халдлага болжээ.

 

2015 оны 10 дугаар сараас хойш палестинчууд болон арабууд Израилийн 35 иргэний аминд хүрээд байгаа ажээ. Сэжигтнүүд нь голдуу хутга, буу болон ачааны машин ашиглан халдлагуудыг үйлджээ.

 

Харин мөн хугацаанд  халдлага үйлдэгчид голдуу 200 гаруй палестин хүн амиа алджээ.

 

Палестины эрх баригчдын өдөөн турхиралт нь халдлага үйлдэх сэдлийг төрүүлж байна гэж Израилийн тал үзэж байна.

 

Тэгвэл Палестины удирдлагын үзэж буйгаар, Израиль Палестины газар нутгийг булаан эзэлсэн нь халдлага үйлдэх шалтгаан болж байна.

 

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)