Б.Гангаамаагийн нислэг хойшлогджээ

 

        Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа өнгөрсөн бямба гаригт эх орондоо ирнэ хэмээн хэлж байсан ч цаг агаарын улмаас нислэг нь хойшилжээ. Туркийн Ататуркийн нисэх онгоцны буудлаас Улаанбаатар руу нислэг үйлдэх агаарын хөлгөөр гавьяат тамирчин Б.Гангаамаа зорчин ирэх байсан аж. Гавьяат тамирчин эх орондоо хэзээ ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргил Винсон массив оргилд амжилттай авиралт хийж төрийн далбаагаа мандуулсан билээ. Ингэснээр монгол уулчин дэлхийн долоон тивийн долоон ноён оргилд амжилттай авирч гарсан түүхэн дээд амжилт тогтоосон юм.

 

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)