Хүй долоо худгийн газрын талаар ажлын хэсэг хуралдав

 

        Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 456 дугаар тогтоол, 2016 оны 225 дугаар тогтоол, Газрын албаны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн газрын албаны даргын А/19 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны 1-р сарын 05 өдөр Хүй долоон худагт хуралдлаа.

 

Хуралд ажлын хэсгийн ахлагч Д.Нямдаваа /Нийслэлийн Газрын албаны орлогч дарга/, нарийн бичгийн дарга Б.Алтанхундага /Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга/, гишүүд Б.Батжаргал /Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн/, В.Сүхбаатар /Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн/, Н.Батсүмбэрэл /”Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга/, Я.Болдбаатар /”Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын орлогч дарга/, Ц.Нямдэлгэр /”Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын мэргэжилтэн/, Ч.Рэгзмаа /Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн ерөнхий инженер/, А.Амарсанаа /Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга/, Б.Лхагвадорж /Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны мэргэжилтэн/, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн нар оролцов. 

 

Тус хурлаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 456 дугаар тогтоолоор “Монгол наадам цогцолбор” төслийн бүтээн байгуулалтад зориулж улсын тусгай хэрэгцээнд авсан, Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт хамрах 551га газарт иргэд, ААН байгууллагад олгосон газрын  давхцалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөлөх, батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу дэд бүтэц, инженерийн барилга байгууламжын ажлыг цааш үргэлжлүүлэх нөхцөл боломжийг хангах талаар хамтран ажиллахаар болов. 

 

Ажлын хэсэг Хүй долоон худаг дахь газар олголтын давхцалын байдалтай танилцаж, мэргэжлийн байгууллагуудын санал бодлыг сонсов.
 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)