Монгол циркчид Герман улсад болсон тэмцээнээс хүрэл цом хүртлээ

 

Монголын үндэсний циркийн СТА Ц.Пүрэвжаргал ахлагчтай  "PUJE & GUYS" хамтлагийн уран бүтээлчид Герман улсын Кассель хотод  зохиогдсон Флик Флак циркийн  найм дахь удаагийн олон улсын циркчдийн тэмцээнээс "Хүрэл цом" хүртсэн амжилт гаргалаа.

 

Мөн өнгөрсөн жил тус хамтлагийнхан Францад болсон "Massy" олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом, Монголын залуу циркчдийн анхдугаар наадмын гран приг хүртэж байсан амжилтуудыг гаргасан билээ.

 

Олон улсын түвшинд улс орныхоо нэрийг өндөрт гаргаж буй уран бүтээлчиддээ цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)