Иргэд цахилгаан халаагуур ихээр сонирхож байлаа

 

Нийслэлийн ЗДТГ, БОАЖЯ хамтран зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд нээгдлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцлоо.

 

Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, амны хаалтаас эхлээд цахилгаан, хийн, усан зэрэг төрөл бүрийн халаагуур, зуух, шахмал түлш, агаар цэвэршүүлэгч, дулаан алдалт багатай нано барилгын материал, автомашинаас гарах утааг багасгагч шингэн гэх мэт өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулж байлаа. Энэ дундаас янз бүрийн хэмжээтэй халдаг хаш чулуун материалтай ханын зургийг иргэд ихээр сонирхож байв. 4 ханатай жижиг гэрт 2-4 ширхэг 40х50 хэмжээтэй ханын зураг суурилуулбал бүтэн өдрийн турш гал түлэхгүйгээр гэрээ дулаахан байлгах боломтой гэнэ. Мөн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан иргэдийн зүгээс цахилгаан халаагуур, тэр дундаа шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагаар дулаанаа хадгалах шийдлийг илүүтэй сонирхож байлаа. Энэ төрлийн цахилгаан халаагуурууд 1.7-4.5 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа аж. Харин жирийн халаагуурын үнэ халаах талбайн хэмжээ, цахилгаан зарцуулалтаас шалтгаалаад 49 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна.

 

Уг үзэсгэлэнг үзэж сонирхсныхоо дараа Ерөнхий сайд, хотын дарга болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн А.Хосбаяр, 27 дугаар хорооны иргэн Ц.Донжив нарынд очсон юм. Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд иргэн Ц.Донживынд төслийн зуух,  А.Хосбаярынд  шалны халаалт суурилуулжээ. Өрхийн тэргүүнүүд төрөөс хэрэгжүүлж буй төсөлд хамрагдсандаа баяртай байгаагаа илэрхийлээд өөрсөдтэй нь адил утаа гаргахгүй амьдрахыг иргэдэд уриалж байлаа.

 

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Хосбаярын Билгүүн “Манайх өмнө нь нам даралтын зуухтай байсан. Тэр үед өдөрт 3 шуудай нүүрс түлдэг байлаа. Галлагаагаа зогсоовол паарнууд маань хөлдөх учраас өдөрт заавал гал түлэх шаардлагатай байдаг. Харин 2011 онд шалнаасаа халаадаг төхөөрөмжийн талаар сонсоод энэ төсөлд хамрагдсан. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд байрны айлаас дутахааргүй амьдарч байна. Цахилгааны  төлбөрийн хувьд боломжийн гардаг. Хэрэгцээтэй үедээ халаагуураа ажиллуулаад, гэрт хүн байхгүй үед халаалтын төхөөрөмжөө унтраачихдаг. Тиймээс цахилгааны хувьд ч хэмнэлттэй байдаг. Хамгийн ихдээ нэг сард 130 мянган төгрөгийн төлбөр төлж байсан. Энгийн  үед 70-80 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Харин одоогоор цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн учраас энэ төхөөрөмжийг хэрэглэхэд боломжийн боллоо. Тиймээс манайхтай ижил гэр хороололд амьдарч буй иргэд маань үүнийг хэрэглэхийг хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • dykYTLiUBsffhtzvtiU (46.161.9.48)

    2017-05-13

    bYX4u9 uprsntrfyril, [url=http://uglmcypdhtvo.com/]uglmcypdhtvo[/url], [link=http://rtzaicjqymzy.com/]rtzaicjqymzy[/link], http://hudvyongmfil.com/