Д.Трампын мэдэгдлийн дараа “Тоёота”-гийн хувьцааны үнэ унажээ

 

        АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота” компанийг шүүмжилсэн байна. Тэрбээр “Тоёота Моторс” АНУ-д нийлүүлдэг “Королла” автомашиныхаа үйлдвэрийг Мексикийн Бахад барихаар болсноо зарлалаа. Үйлдвэрийг АНУ-д барь эсвэл гаалийн өндөр татвар төл. Үүнээс өөр арга байхгүй” гэж жиргэжээ. “Тоёота” компани нь 2015 оны дөрөвдүгээр сард Хойд Америк дахь үйлдвэрлэлээ өөрчлөн шинэчлэх ажлын хүрээнд 2019 онд Мексикт “Королла” автомашины үйлдвэрээ байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдэж байсан аж. Доналд Трамп сүүлийн үед хямд өртгийг нь тооцоолж Мексикт үйлдвэрлэл явуулж буй АНУ-ын автомашин үйлдвэрлэгч компаниудыг хүчтэй шүүмжлэх болжээ. Үүний дараа Америкийн “Ford” компани Мексикт 1.6 тэрбум ам.долларын өртөг бүхий үйлдвэр барих төлөвлөгөөнөөсөө татгалзаж, үүний оронд Мичиган муж улс дахь үйлдвэрээ өргөтгөхөөр шийдвэрлэснээ зарласан байна. Уг үйл явдлын хариуд Д.Трамп өөрийн твиттер хуудсандаа “Мексикт үйлдвэр барих төлөвлөгөөнөөсөө татгалзсан “Ford” компанид баярлалаа. АНУ-д 700 ажлын байр шинээр бий болох гэж байна. Бусад компани “Ford”-оос үлгэр жишээ ав” гэжээ. АНУ-д ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрээс гарах болно гэж Д.Трамп өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн билээ. Мөн Америкийн автомашин үйлдвэрлэгч компаниудын хилийн чанадад үйлдвэрлэсэн автомашинд 35 хувийн гаалийн татвар ногдуулна гэж анхааруулсан юм. Д.Трампын шүүмжлэлт мэдэгдлийн дараа “Тоёота” компанийн хэвлэлийн төлөөлөгч Скотт Вазин байр сууриа илэрхийлэхдээ “Манай компани хэрэглэгчийн эрх ашиг, сонирхлыг хүндэтгэдэг. Автомашин үйлдвэрлэлийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой бидний үйл ажиллагаанд Д.Трампын шинэ засаг захиргаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Түүнчлэн шинэ Ерөнхийлөгчийн хатуухан шүүмжлэлийн дараа Нью-Йорк болон Токио дахь хөрөнгийн зах зээлд автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэ унасан талаар хэвлэлүүд онцолсон байна. Тодруулбал, “Тоёота”-гийн хувьцаа гурван хувь, Ниссан, Хонда зэрэг Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын хувьцааны үнэ дунджаар 0.5 хувиар унасан үзүүлэлттэй гарсан аж. Мөн энэ үеэр “Тоёота” компанийн ерөнхийлөгч Акио Тоёода Японы хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Мексикт үйлдвэр барих ажлыг зогсоох бэлэн төлөвлөгөө байхгүй. Энэ сарын 20-нд Д.Трамп тангараг өргөж, ажлаа хүлээн авахаас өмнө манай компани ямар ч шийдвэр гаргахгүй. Бид Ерөнхийлөгчийн бодлогыг харж байгаа шиг тэр бидний сонголтыг бодолцож үзнэ гэж найдаж байна” хэмээн дурдсан байна. Японы эрх баригчид мөн АНУын эдийн засаг болон Японы автомашин үйлдвэрлэлийн салбарын харилцааны чухал холбоог онцлон тэмдэглэсэн мэдэгдэл хийжээ. Японы худалдаа, үйлдвэрлэлийн сайд Хирошиге Сего хэлэхдээ “Японы автомашин үйлдвэрлэгч компаниуд АНУ-ын зах зээлд асар их хувь нэмэр оруулсан. Тэд 1.5 сая ажлын байр шинээр бий болгосон” гэж сануулсан талаар мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • vcGGGeKdZlmnut (5.188.211.10)

    2017-05-23

    pbcjyL irdekjvyxudn, [url=http://votiptxtybwo.com/]votiptxtybwo[/url], [link=http://hoookqcydnnm.com/]hoookqcydnnm[/link], http://gttdeaacireh.com/

  • sASpemiULuGEbpRSw (5.188.211.10)

    2017-05-23

    zsSO4q kqtaootlqohp, [url=http://xzjzkfokacdg.com/]xzjzkfokacdg[/url], [link=http://wxywcohlqnmc.com/]wxywcohlqnmc[/link], http://tzgznmmljjfl.com/

  • OKvGNKrfBf (5.188.211.10)

    2017-05-23

    WGhdwf ckuanjdiuxes, [url=http://xwdschmhquyu.com/]xwdschmhquyu[/url], [link=http://cqztjbvtctzh.com/]cqztjbvtctzh[/link], http://tjevtpuwvxya.com/

  • MtqsnNJe (5.188.211.10)

    2017-05-23

    rvfRWt dzmdxayvehjf, [url=http://reprnjbxavdi.com/]reprnjbxavdi[/url], [link=http://yryuaznchffg.com/]yryuaznchffg[/link], http://cxvsooalisrj.com/

  • oUlZgBWeJc (5.188.211.10)

    2017-05-23

    LBYIX1 ysxhbfzgjurh, [url=http://leynvcgjwfkf.com/]leynvcgjwfkf[/url], [link=http://chkmtezijmlh.com/]chkmtezijmlh[/link], http://lgmngfxknbwt.com/

  • hWMxdcOReMTIc (5.188.211.10)

    2017-05-23

    lvhma7 fkwcyxcdkoyp, [url=http://uxyetrtvezds.com/]uxyetrtvezds[/url], [link=http://kjfushzukveo.com/]kjfushzukveo[/link], http://isgatyoeldgf.com/

  • WPuofCVGMYmnlb (5.188.211.10)

    2017-05-23

    oWSZKl bevblmsfciho, [url=http://cbdlswpnprww.com/]cbdlswpnprww[/url], [link=http://attsfdrazszn.com/]attsfdrazszn[/link], http://nmtimdhjfqut.com/

  • xhWUxxrS (5.188.211.70)

    2017-05-18

    tQGAc9 http://www.LnAJ7K8QSpkiStk3sLL0hQP6MO2wQ8gO.com