“Алтан бөмбөрцөг”-т “La La Land” кино гайхалтай амжилт үзүүллээ

 

        Кино урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 74 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын ёслолын ажиллагаа АНУын Калифорни мужийн Лос Анжелес хотын “Беверли Хилтон” зочид буудалд болж өнгөрлөө. Уг наадмыг Холливудын гадаад хэвлэлийн холбооноос зохион байгуулдаг бөгөөд “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын өмнөх уран бүтээлчдийн өнгийг тодорхойлох томоохон ш а л г а р у у л а л т гэдгээрээ онцлогтой юм. Наадамд нэр дэвшигчдийн нэрсийг ёслол болохоос сарын өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон нийтэд зарладаг билээ. Энэ жилийн ёслолын ажиллагааг “Late night show”-ны хөтлөгч Жимми Фэллон хөтөлсөн байна. Шилдэг киноны драмын төрөлд нэр дэвшсэн таван киноны хоёрыг нь бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Тэгвэл энэ номинацид найруулагч Барри Женкинсийн өөрөө зохиолыг нь бичсэн “Moonlight” кино шилдгээр шалгарсан байна. Уг уран бүтээлд хүн өөрийгөө нээж таньж мэдэж буй тухай үзэл санааг Миами хотод амьдардаг өнгөт арьс хүүгийн амьдралаар төлөөлүүлэн харуулсан аж. Харин шилдэг уянгын болон инээдмийн киноны төрөлд үзэгчдээс өндөр үнэлгээ авч, ашиг орлогоороо тэргүүлсэн хэд хэдэн кино өрсөлдсөн. Тэгвэл үүний нэг болох найруулагч Дамьен Шазеллын “La La Land” кино шилдэг уянгын инээдмийн киноны төрөлд тэргүүлсэн төдийгүй энэ удаагийн “Алтан бөмбөрцөг” наадамд долоон төрөлд нэр дэвшиж шагнал хүртсэн анхны онцлох уран бүтээлээр шалгарч гайхалтай амжилт үзүүллээ. Тодруулбал, тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Райан Гозлинг уянгын болон инээдмийн төрлийн шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарсан бол, Эмма Стоун мөн тус номинацийн шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорчээ. Харин зохиолч, найруулагч Дамен Шазелл нь шилдэг найруулагч, шилдэг эх зохиол шагналыг тус тус хүртсэн байна. Мөн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Холливудын алдарт жүжигчин Мерил Стрипт “Сесиль Б.Де.Милл”- ийн шагналыг олгожээ.

 

 

Драмын киноны шилдэг эмэгтэй жүжигчин: Изабель Юппер “Elle”
Драмын киноны шилдэг эрэгтэй жүжигчин: Кейси Аффлек “Manchester By the Sea”
Шилдэг эмэгтэй туслах дүр: Виола Дэвис “Fences”
Шилдэг эрэгтэй туслах дүр: Аарон Тэйлор Жонсон “Nocturnal Animals”
Шилдэг анимейшн: “Zootopio”
Шилдэг гадаад кино: “Elle”
Шилдэг хөгжим - “La La Land” Жастин Гурвич
Шилдэг дуу- “La La Land” City of stars дуу Жастин Гурвич
 

 

Телевизийн салбарт тодорсон шилдгүүд:
Шилдэг драмын цуврал- “The Crown”
Драмын цувралд тоглосон шилдэг эрэгтэй жүжигчин- Билли Боб Торнтон “Goliath”
Драмын цувралд тоглосон шилдэг эмэгтэй жүжигчин- Клер Фой “The Crown”
Шилдэг уянгын инээдмийн цуврал- “Atlanta”
Уянгын инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин-Трэйси Эллис Росс
Уянгын инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин- “Atlanta” Доналд Гловер
Шилдэг мини цуврал ба телевизийн кино- “The People v O.J.Simpson: American Crime story”
Мини цуврал ба телевизийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин- “The Night Manager” Том Хиддлстон
Мини цуврал ба телевизийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин- “The People v O.J.Simpson: American Crime story” Сара Полсон
Мини цуврал ба телевизийн киноны шилдэг туслах эмэгтэй жүжигчин- “The Night Manager” Оливия Колман
Мини цуврал ба телевизийн киноны шилдэг туслах эрэгтэй жүжигчин- “The Night Manager”- Хью Лори

 

А.Даваа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • yMmaxHOEPDZezrvsUXF (5.188.211.10)

    2017-04-03

    Qg1npA ueyjtmlitvlh, [url=http://kspgbmmtools.com/]kspgbmmtools[/url], [link=http://yjpjwekpdreu.com/]yjpjwekpdreu[/link], http://wfmlnhryqody.com/

  • OMPFyEVLbMCLRuP (5.188.211.13)

    2017-04-03

    lCGlMl ulvjwwtnfckd, [url=http://npwgacqiajit.com/]npwgacqiajit[/url], [link=http://dwngupjjdhkw.com/]dwngupjjdhkw[/link], http://dlfilujofegj.com/

  • URnMMCoH (5.188.211.11)

    2017-04-03

    Yx5yuE zqasbxetewsb, [url=http://fqzarsezifjt.com/]fqzarsezifjt[/url], [link=http://nubfbakhevxo.com/]nubfbakhevxo[/link], http://uvyvovdntywp.com/

  • QkRGyLJOuMXdP (5.188.211.10)

    2017-04-03

    a7hriV nfjiewiecjuq, [url=http://adyfylfqmlgw.com/]adyfylfqmlgw[/url], [link=http://ryltilenddyr.com/]ryltilenddyr[/link], http://tvnyactnmtmy.com/

  • KRmFFpYPvklNXJYYtp (5.188.211.13)

    2017-04-03

    ce6Vmy bpgdvqznesud, [url=http://lsoynzyffizy.com/]lsoynzyffizy[/url], [link=http://htyhopssqgjg.com/]htyhopssqgjg[/link], http://umioggmstyau.com/

  • JmklqoWKYWwfg (5.188.211.11)

    2017-04-03

    MATCyc suqjwekscrfn, [url=http://hfsbgjpoynbk.com/]hfsbgjpoynbk[/url], [link=http://dhrtnxhrlvgv.com/]dhrtnxhrlvgv[/link], http://aosjrqzlaphd.com/

  • WsMdBaYqk (5.188.211.10)

    2017-04-03

    WlQxce mtbczluuuevt, [url=http://xbhetxqehedz.com/]xbhetxqehedz[/url], [link=http://hktrcehgjcgj.com/]hktrcehgjcgj[/link], http://rkdtpyusmpgz.com/

  • VwmgjoDCqFxf (5.188.211.41)

    2017-04-02

    9vA7IX http://www.LnAJ7K8QSpkiStk3sLL0hQP6MO2wQ8gO.com

  • opuHESBJHSo (5.188.211.41)

    2017-04-02

    RyGLMi http://www.LnAJ7K8QSpkiStk3sLL0hQP6MO2wQ8gO.com