Баллистик пуужин туршвал Сөүл хариу арга хэмжээ авна

 

        АНУ болон Өмнөд Солонгосын эсрэг энэ оны сүүл эсвэл ирэх оны эхээр тив хоорондын баллистик пуужин харвана гэсэн Пхеньяны сүрдүүлэгт Сөүлийн талаас мэдээлэл хийжээ. БНСУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Мүн Сан Гён хэлэхдээ “Тив хоорондын баллистик пуужин, цөмийн зэвсгийн туршилт зэрэг Умардын өдөөн хатгалга хэрээс хэтэрч байна. Олон улсын энх тайван, аюулгүй байдалд шууд заналхийлж буй үйлдэл гэж дүгнэж болно. Пхеньян баллистик пуужин хөөргөх төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй бол олон улсын зүгээс хүчтэй эсэргүүцэл, хориг арга хэмжээ авах болно. Тив хоорондын баллистик пуужин хөөргөвөл Сөүл хариу хатуу арга хэмжээ авна” гэжээ. Түүнчлэн Умардын заналхийллийн хариуд Вашингтон ч мөн байр сууриа илэрхийллээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Умард Солонгосоос харвасан пуужин АНУ болон бусад холбоотон орнуудад хүрвэл Вашингтон пуужинг устгана” гэж Пентагоны зүгээс анхааруулсан аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)