Эрчим хүчний сайд П.Ганхүү гэр хороололд ажиллалаа

 

         Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй энэ шийдвэртэй холбогдуулан Эрчим хүчний сайд П.Ганхүү Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын зарим айл өрхүүдээр орж, иргэдийн санал бодлыг сонслоо.

 

 

   Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны иргэн Ц.Батбаяр “Засгийн газраас гаргасан энэ шийдвэр цагаа олсон маш зөв алхам гэж бодож байна. Хоолой хорсгож, нүд аргаасан их утааг арилгахад цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн шийдвэр бодит нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Энэ нь айлууд түүхий нүүрс түлэхгүйн дээр өрхийн эдийн засагт хэмнэлт болсон том дэмжлэг юм” гэв.

 

 

 

   Эрчим хүчний сайд П.Ганхүү “Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэснээс хойш эрчим хүчний хэрэглээний ачаалал 0.5 хувиар өссөн. Харин хоёрдугаар сарын 01-ний өдрөөс айл өрхүүд халаагуур хэрэглэх нь нэмэгдэж, эрчим хүчний ачаалал өсөх хандлага бий. Эрчим хүчний яам болон мэргэжлийн байгууллагын зүгээс хамгийн түрүүнд айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс үйлдвэрийн баталгаа гэрчилгээтэй халаагууртай байх шаардлага тавьж байгаа. Мөн хэрэглэгчид гэмтэлтэй залгуур, унтраалга хэрэглэхгүй байх зэрэг цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангах үүрэг хүлээх учиртай” гэлээ.

 

 

   Айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” сэдэвт технологийн үзэсгэлэн МҮХАҮТ-д нээгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар оролцов. Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж хамрагдаж,дулаан алдагдлыг багасгах, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцууллаа. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.29.190)

    2017-01-10

    Зөв ингэж газар дээр нь үзэх хэрэгтэй