БОАЖЯ: Халдварт мялзан бусад амьтанд халдварлаж болзошгүй байна

 

        Ховд, Говь-Алтай аймгийн зарим сумдад мялзан өвчин бөхөнд олноор халдварласан асуудалд БОАЖЯ онцгой анхаарал хандуулан ,   бөхөнгийн сүраг нутаглаж байгаа Монгол элсний болон Хар ус нуурын байгалийн цогцолбор газрын удирдлагад зөвлөмж, чиглэл хүргүүлээд байна. Уг зөвлөмжид халдварт мялзан өвчний шинж тэмдгээр бөхөн өвчилсөн голомтын хилийг тогтоож сэжигтэй, хязгаарлалтын эрүүл бүсүүдийг яаралтай тогтоож газрын зурагт оруулахыг чиглэл өгөв. Мөн халдварт мялзан өвчний голомтын бүсүүдэд өвчилж үхсэн бөхөнгийн тоо толгойг нарийн тогтоох, голомтын болон хязгаарлалтын бүсийн  бэлчээр дэх малын бууцыг ариутган халдваргүйжүүлэх, өвчний шинж тэмдэг баттай илэрсэн амьтныг устгаж заазлах арга хэмжээг авахыг зөвлөсөн байна. Түүнчлэн заазалсан амьтан болгонд акт үйлдэж баримтжуулах, үхсэн, хорогдсон амьтны сэг зэмийг булаг шанд, нуур, цөөрөм, худаг зэрэгт уст цэг, малын бууцнаас хол зайтай тодорхой нэг гэзэрт тогтоож, халдваргүйжүүлэн булшлах арга хэмжээг авахыг зөвлөмжид тусгаад байна.  Газрын хөрс, өвсийг ариутгах арга хэмжээг авах, халдварт мялзан өвчнөөр үхсэн бөхөн болон бусад амьтдын эд эрхтэнг салгаж авах, тээвэрлэх, бусдад дамжуулах, худалдаалахгүй байх талаар иргэдэд урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийж, хяналт тавих, мэдээллийг хүргэх шаардлагатайг ч зөвлөмжид тусгалаа. Ард иргэдийг болон холбогдох төрийн байгууллагуудыг   цаг тухай бүр шуурхай мэдээллээр хангах асуудлыг мөн чиглэл болгоод байна. Цаашид уг халдварт өвчин бусад амьтанд халдварлаж болзошгүй  тул  өвчний шинж тэмдэг баттай илэрсэн, цаашид амьдрах чадваргүй болсон бөхөнг  устгаж заазлах  арга хэмжээг ч авах асуудлыг ярьж байна. Монгол бөхөнд мялзан өвчин  бог малаас   халдварласан гэдгийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори тогтоосон.   

 

Өнөөдрийн байдлаар БОАЖЯ,  Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, “Дэлхийн байгаль хамгаалах сан”, орон нутгийн засаг захиргаа болон  орон нутгийн иргэд хамтран  ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.  Ажлын хэсэг  үхсэн бөхөнгүүдийн сэг зэмийг цуглуулж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа юм.  

 

Нэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар  зөвхөн  Ховд аймгийн Чандмань, Дарви сумаас л  гэхэд 330 орчим бөхөнгийн сэг зэмийг цуглуулан устгаж ариутгал хийсэн гэх мэдээллийг ажлын хэсэг өглөө. Мялзан өвчний халдвар авсан мал, амьтан   ханиах, найтаах үед  нян нь гадагшилж, агаар дуслаар бусад амьтдад халдварладаг. Халдвар авсан мал, амьтан  5-10 өдрийн дотор доройтож үхдэг байна. 
Дэлхийд цор ганц манай улсад байдаг учраас Монгол бөхөн хэмээн тодотгодог бөхөнгийн тархац нутаг нь манай орны баруун хэсэг тэр дундаа Говь-Алтай, Ховдын нутгууд юм гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ,jgh,gh (202.179.31.35)

    2017-01-11

    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.