100 хувь хөнгөлөгдөж байгаа эмийн албан ёны жагсаалт

 

Иргэдэд өгөх мэдээлэл

 

           Тав хүртэлх насны хүүхдэд томуу, томуу төст өвчний үед хөнгөлөлттэй олгох доорх нэрийн эмийг харьяа өрх, сум, тосгон, багийн эмчийн бичсэн жорын дагуу, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр эм олгох зөвшөөрөлтэй эмийн сангаас авна.

 

           Уг эмийн хөнгөлөлтөд 5 хүртэлх нас хүүхдүүд хамрагдана.

 

           Өвдсөн хүүхэд бүрт антибиотикийг хэрэглэхгүй, зөвхөн шаардлагатай тохиолдолд эмчийн заалтын дагуу жороор олгоно.

 

           Иргэн Та, хүүхдэдээ томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрмэгц өрхийн эмнэлэгтээ хандаж, шаардлагатай бол эмч танд тусгай жорын цаасан дээр эм бичиж өгнө.

 

           Ээжүүдэд сонордуулахад, томуу, томуу төст өвчний үед:

- хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх

- дулаан байлгах

- шингэнийг ойр ойрхон уулгах

- илчлэг хоол хүнс хэрэглэх

- гарын ариун цэврийг сайтар сахих

- эмийг эмчийн зааврын дагуу өгөх

- гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)