Салбар хуралдааныг Шадар сайд удирдаж явууллаа

“Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал” салбар хуралдааныг Шадар сайд удирдаж явууллаа

 

 

        Монгол Улсад авилгатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Авилгатай тэмцэх газар ойгоороо “Авилгын эсрэг үндэсний чуулган” зохион байгууллаа. Чуулган дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилсэн бөгөөд “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал” салбар хуралдааныг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удирдаж  явууллаа.

 

2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Авилгын эсрэг хуулиар авилгаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авилгын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авилгын гэмт  хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авилгатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан юм. Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авилгатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь авилгатай тэмцэх байгууллагын тулгын чулууг тавьсан хэмээн үзэж болох ажээ.  

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)