“Тоёота” 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

 

        Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота” компани Мексикт хөрөнгө оруулалт хийх гэж буйг буруутгасан Д.Трампын шүүмжлэлийн дараа ирэх таван жилд АНУ-д 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа зарлажээ. Хойд Америк дахь “Тоёота” компанийн гүйцэтгэх захирал Жим Ленц “Bloomberg” телевизэд ярилцлага өгөх үеэрээ энэ талаар мэдэгдсэн байна. Тус компани өнгөрсөн таван жилийн хугацаанд дээрхтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг АНУ-д хийсэн аж. Япон дахь “Тоёота” корпорацийн гүйцэтгэх захирал Акио Тоёода мөн мэдэгдэл хийхдээ тус компани сүүлийн 15 жилд АНУ-ын зах зээлд хамгийн өндөр борлуулалттай байсан “Camry” загварынхаа найм дахь үеийг танилцуулсан талаараа сануулан дурджээ. Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Мексик улсад бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АНУ болон гадаадын компаниудад асар их дарамт шахалт ирээд байгаа аж. “Тоёота” компанийн өнгөрсөн долоо хоногт хийсэн “Corolla” загварын автомашиныхаа үйлдвэрийг Мексикт барина гэсэн мэдэгдлийн дараа Д.Трамп уг асуудлыг хурцаар шүүмжилж үйлдвэрээ АНУ-д байгуулах эсвэл гаалийн өндөр татвар төлүүлэхийг анхааруулсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)