Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөртэй болно

 

     Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг өнөөдөр БОАЖЯ-нд хуралдлаа. 

 

Үндэсний хөтөлбөрийн боловсруулах энэ удаагийн хурлыг ажлын хэсгийн ахлагч БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба удирдан явуулсан бөгөөд тэрээр энэхүү хурлыг нээн  “Агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрээд байгаа энэ үед зөв шийдэл бүхий арга хэмжээг авах ёстой. Хамгийн түрүүнд бид агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэлээ. 

 

Уг хурлын  хүрээнд ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн төслийн үндэслэл, шаардлага, нөхцөл байдлын судалгаа, дүгнэлт хийх, холбогдох салбарт хэрэгжүүлж буй бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан зорилтуудтай уялдуулан холбогдох зорилт, үйл ажиллагааг томьёолж, боловсруулах талаар хэлэлцлээ. Мөн ажлын хэсгийн гишүүдэд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн зорилго зорилт, үйл ажиллагааг томьёолох даалгавар өглөө.  

 

 

Сангийн яамны  ЭЗБГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Нарангоо “Бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ын талаар ажлын хэсэгт илтгэл тавьсан юм. 

 

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, дүнг 2017 оны хоёр дугаар улиралд багтаан Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд танилцуулах ёстой бөгөөд энэ сарын 19-д ажлын хэсэг дахин хуралдахаар боллоо.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (49.0.204.168)

    2017-01-20

    Утааны эсрэг хонины ноос л бидэнд тусална. Бид утааны эсрэг өнөөдөр хүртэл юу ч хийж чадаагүй.Дарга нар гадны туршлага гээд түүнд нь цахилгаан, газ болон бүгдийн орон сууцанд оруулах гээд үзэж байна. Энэ гадны туршлага тийм амархан хийгдэх ажил биш бас л 10 ба 20 жил хэрэгтэй. Түүний оронд хонины ноосоор хорт утааны шүүлтүүр хийгээд яндантай айл бүрт шүүлтүүртэй, машин бүрт шүүлтүүртэй болбол утаанаас бид сална.Хонины ноосоор шүүлтүүр хийх тал дээр хөрөнгө зарах нь хамгийн зөв хөрөнгө оруулалт. Хэрвээ энэ ажил амжилттай болбол монгол цоо шинэ нэг бренд бий болно.Шинэ бренд маань монголд гаднаас маш их мөнгийг монголд цуглуулах нь ойлгомжтой.Монголын сор болсон эрдэмтэдээ та нар үүнийг хийж бүтээж өгөөч.