Нүүрээ буддаг бүсгүйчүүдийн заавал мэдэх ёстой 5 зүйл

 

        Эмэгтэй хүн будаггүй байхдаа хөөрхөн будагтай байхаараа хүчтэй гэдэг үг байдаг. Тиймээс л зөв сайхан будсан бүсгүйчүүд маань бусдын харцыг булаан хажуугаар зөрсөн залуусыг эргэж хартал нь өөртөө итгэлтэй алхдаг байх. 

 

1. Хамгийн нэгдүгээрт хамгийн чухал зүйлийг бичихийг хүслээ. Энэ бол хугацаа нь дууссан бүтээгдэхүүний хэрэглээ. Хугацаа нь аль хэдийн дууссан ч хэрэглэж дуусаагүй болохоор хаяж чадахгүй юм, гайгүй байлгүйдээ муу зүйл мэдэгдэхгүй л байншд гэдэг эмэгтэйчүүд олон. Өөрийн арьсаа сайхан хэвээр нь авч явахын тулд хэзээ ч битгий хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглээрэй.

 

2. Чанаргүй бүтээгдэхүүний хэрэглээ. Энэ бол ихэнх эмэгтэйчүүдэд байдаг асуудал. Мөнгөө харамлан хямдхан бүтээгдэхүүнийг сонгодог. Хамгийн буруу зүйл. Чанартай бүтээгдэхүүнүүд бол туршилт, судалгаа гэх мэт зүйлс дээрээс үндэслэн бий болсон байдаг. Харин хуурамч , хямдхан бүтээгдэхүүнүүд өөрсдийн ашиг орлогыг бодон чанаргүй зүйлсээр хийсэн нь тодорхой. Тиймээс өөртөө хайртай бол чанартай гэх зүйлсийг хэрэглээрэй.

 

3. Хүний үгэнд итгэн хэрэгтэй хэрэггүй зүйлсийн хэрэглээ. Чиний найзд улаан уруулын будаг зохидог байлаа гээд чамд зохино гэсэн үг биш. Хүн болгоны арьс, нүүрний хэлбэр гэх мэт зүйлс өөр учраас өөртөө тохирсон будалт , бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй.

 

4. Зөвхөн ганцаар хэрэглэ. Пүдэр, кремийн порлон, уруулын будаг, багс гэх мэт зүйлсийг зөвхөн өөрөө хэрэглэх хэрэгтэй. Өвчин, нян гэх мэт зүйлс халхад боломжтой хамгийн тохиромжтойй нөхцөл учир зөвхөн өөрөө хэрэглээрэй.

 

5. Цэвэрхэн бүтээгдэхүүний хэрэглээ. Багс , порлон гэх мэт хамгийн их хэрэглэгддэг зүйлсээ үргэлж цэвэрхэн байлгах хэрэгтэй. Зарим охид нүүрээ будах гэж байгаад порлоноо газар унагаачихаад газраас аваад шууд хэргэлдэг. Дараа нь нүүрэн дээр батга гарлаа гээд л орилолдоцгоодог. Аргагүй шүү дээ. Хүн болгоны гишгэсэн бохир шалан дээр нүүрэндээ түрхдэг зүйлээ унагаасан мөртлөө тоох ч үгүй ашигласан нь чиний буруу шүү дээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)